
Монголын түүхий тосыг БНХАУ-д боловсруулсанаар “Монгол-93” авто бензинийг бид хэрэглэж буй. Ингэхдээ нэг сард урд хөршөөс 10 мянган тонн шатахуун авч байгаа бол цаашдаа энэ хэмжээг нэмэхээр боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 35-40 мянган тонн болгон нэмэхээр болжээ.
Ийнхүү шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үйлдвэрийн нөөц, боломж, түүхий эд хангалттай байсан ч Замын-Үүдийн өртөөний шилжүүлэн ачих төхөөрөмж хүчин чадал муу байсан юм. Тэгвэл өртөөний шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийг ирэх сарын дундуур дуусгах учраас шатахууны нийлүүлэлтийг нэмэх боломж бүрджээ.
У.БОЛОР