Отгон аваргууд хичээл заав

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Отгон аваргууд хичээл заав

Өнөөдөр дэлхийн жүдочдын өдөр тохиож байна. Дэлхийн өнцөг булан бүрт өдөр бүр 20 саяас илүү хүн жүдо бөхөөр хичээллэж байдаг тухай тоо баримт байдаг аж. Олон улсын жүдо бөхийн холбоо жүдо бөхийн тамирчдыг ойртуулах, жүдо бөхийн мөн  чанарыг сурталчлах зорилгоор жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр буюу 10-р сарын 28-ны өдрийг Дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэдэг болоод арав гаруй жил өнгөрч байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, Дэлхийн жүдо бөхийн өдөр нь жүдочид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид,  шүтэн бишрэгчид, жүдо сонирхогч хүн бүхэнд зориулагдсан өдөр юм. Дэлхийн жүдо бөхийн өдрийг 2011 онд “Хүндлэл”, 2012 онд “Бүх хүнд жүдо” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ жил “Цуцалтгүй оролдлого” сэдвээр жүдочид баяраа онцолж байна. 

Монголын жүдочид ч гэсэн энэ өдрийг ёслон тэмдэглэж байгаа бөгөөд 2013 оны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн М.Уранцэцэг, мөнгөн медалийн эзэн болсон Д.Амартүвшин нар өнөөдөр жүдо бөхийн нээлттэй хичээлийг удирдан явуулсан байна. Бразилын дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн залуухан аваргууд шигшээ багтаа болон ирээдүйн залгамж халаа болсон жүдочдодоо ийн номын дуу сонсгожээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж