Нэг үгээр хэлбэл, Дэлхийн жүдо бөхийн өдөр нь жүдочид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид, шүтэн бишрэгчид, жүдо сонирхогч хүн бүхэнд зориулагдсан өдөр юм. Дэлхийн жүдо бөхийн өдрийг 2011 онд “Хүндлэл”, 2012 онд “Бүх хүнд жүдо” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ жил “Цуцалтгүй оролдлого” сэдвээр жүдочид баяраа онцолж байна.
Монголын жүдочид ч гэсэн энэ өдрийг ёслон тэмдэглэж байгаа бөгөөд 2013 оны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн М.Уранцэцэг, мөнгөн медалийн эзэн болсон Д.Амартүвшин нар өнөөдөр жүдо бөхийн нээлттэй хичээлийг удирдан явуулсан байна. Бразилын дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн залуухан аваргууд шигшээ багтаа болон ирээдүйн залгамж халаа болсон жүдочдодоо ийн номын дуу сонсгожээ.