Тэгвэл үнэнч нь дэндүү Амгаа мэргэжлээ сольсон байна шүү. Мэргэжлээ солих солихдоо бүр аавынхаа мэргэжлийн шийрийг хатааж, сумын соёлын төвд кино механикчаар ажилласан аж. Гэтэл сонин юм дандаа л сониноороо байдаг гэгчээр яг Амгааг кино механикчаар ажиллаж байтал 21-р зууны Монголд цахилгаан тасарч паакталсан гэж байгаа. Гэхдээ тэрээр дараагийн удаад өөр ч сонин мэргэжил сонгох болно гэж амлалаа. Учир нь Амгаа “Ntv” телевизийн “Мэргэжлээ сольсон” нэвтрүүлгийн гол баатар буюу хөтлөгч нь болж байгаа юм байна. Өмнө нь энэ нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Камертон” хамтлагийн дуучин Ганаа ажиллаж, гал сөнөөгч, үйлдвэрийн ажилтан, хэвийн боов нухагч гээд төрөл бүрийн мэргэжлийн “амт”-ыг шалгаж, бүр Хойд Солонгост ч очиж нэвтрүүлгээ хийж байсан санагдана. Харин “Нисванис”-ын Амгаа хэр манаргах бол? Долоо хоног бүрийн ням гаригт гарах нэвтрүүлгээс нь харцгаая даа.
Амгаа мэргэжлээ солив
“Нисванис”-ын Амгаа гэж “домог” болох шахсан нөхөр байх. Хэн ч дууг нь “сонсохгүй” байхад ч дуулж л байсан, хэн ч хамлагийг нь ивээн тэтгэхгүй байхад гитартайгаа, хамтлагтайгаа үнэн ч л байсан. Хэн бүхэн дууг нь сонсч, хөлийг нь үнсэхээ шахаж байсан ч бас л царайных нь “хувирал” хэвээрээ. Өөрөөр хэлбэл байгаагаараа л байдаг гэсэн үг.
А.АНУ