МАН-ын Их хурал завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

МАН-ын Их хурал завсарлалаа

МАН-ын Их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд яг одоо завсарлаад байна. Уг хуралдаанаар МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, МАН-ын хөгжлийн хөтөлбөрийн түүхэн баримт бичгийн төслүүдийг хэлэлцсэн салбар хуралдаануудын тайланг сонсчээ.

Үдээс хойшхи хуралдаан 20.00 цагаас үргэлжлэх юм байна. Ингэхдээ дээрх асуудлын хүрээнд гишүүдийн санал шүүмжлэлийг сонсч улмаар төслүүдээ батлах аж. Үүний дараа намын даргад нэр дэвших өрсөлдөөн болох юм. Их хуралд оролцож байгаа төлөөлөгч нарын хэлж буйгаар намын даргыг тодруулах үйл явц шөнө дунд болж мэдэх төлөвтэй байна.

Сануулахад, МАН-ын Их хуралд хот, хөдөөгийн 1200 гаруй төлөөлөгч оролцож буй. Төлөөлөгч нарын дунд ховор дүр төрхүүд ч багагүй байна. Тухайлбал, ОХУ-д Элчин сайд байсан Д.Идэвхитэн, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Улаанбаатар хотын дарга асан Ц.Мөнхбаяр, Онцгой байдлын дарга асан Ч.Амгаланбаяр, 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш хааяахан хэвлэлээр дүр төрхөө харуулах болсон УИХ-ын гишүүн асан Р.Раш, Д.Очирбат, Э.Мөнх-Очир, Н.Ганбямба, Ц.Мөнх-Оргил нарыг нэрлэж болохуйц байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж