Шинэ дотуур байр ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Шинэ дотуур байр ашиглалтад орлоо

Архангай аймгийн Чулуут, Их Тамир сумдад дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан дотуур байр ашиглалтад орсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Улсын төсвийн 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан уг шинэ дотуур байр 75 хүүхдийн багтаамжтай ажээ. Гэвч дээрх хоёр сумын сургуульд холоос ирж суралцдаг олон хүүхэд байдгаас дотуур байранд одоогоор 100 гаруй хүүхэд амьдарч байна.

Хүн ам өсөхийн хэрээр цэцэрлэг, сургуулийн байрны хүрэлцээ муудсан тул Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн жилээс сургууль, цэцэрлэг, дотуур байр, спортын танхимыг нэмж байгуулж буй бөгөөд одоогоор нийт 80 барилга хүлээн аваад байна. Үүний хоёр нь эдгээр дотуур байр ажы. Барилга угсралтын “Тамирын цахиур” ХХК дээрх хоёр байрыг зургаан сарын дотор барьж дуусгасан байна. БШУЯ-ны Барилга, захиалагчийн ажлын албаны төлөөлөл Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чулуут, Их Тамир сумдад ажиллаж, шинэ байрны нээлтэд оролцон, дотуур байранд зориулж гал тогооны иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж олгох батламж гардуулсан талаар албаныхан мэдээллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж