Холливудын алдартай гоо сайхны бүтээгдэхүүний үндэслэгч Монголд айлчилах нь ээ. Тайз дэлгэцийн болон энгийн хэрэгцээнд хүртэл хэргэлэх брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Kryolan” брэнд саяхнаас Монголд орж ирээд байгаа билээ. Анх 1945 нд нээлтээ албан ёсоор хийж байсан уг брэнд өдгөө 68 жилийн нүүрийг үзээд байгаа. “Kryolan” брэндийн ерөнхийлөгч ирэх сарын 8-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Wolfram Langer Герман хүн бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь ч 90 хувийн герман бүтээгдэхүүн байдаг ажээ.
Дэлхийн II дайны дараа буюу 1945 онд зах зээл сэргэж эхлэхтэй хамт “Kryolan”-ий мэргэжлийн нүүрний будаг Берлин хотын театруудад өргөнөөр ашиглаж болсон юм. Ингээд 1962 онд “Kryolan” нь өөрийн өрсөлдөгч болох “Brandel GmbH” компанийг худалдан авсанаар бүтээгдэхүүнээс гадна бизнесээ улам сайжруулан үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. 1969 он гэхэд Wolfram Langer “Kryolan make-up” сэтгүүлийг эрхлэн гаргах болсон нь одоог хүртэл амжилттай ажиллаж байна. “Kryolan” анхны олон улсын нүүр будалтын семинарыг Берлин хотод зохион байгуулсан бөгөөд 20 гаруй орны 150 нүүр будалтын мэргэжилтнүүд оролцсон нь томоохон амжилт байлаа. Тэрээр энэхүү семинараа уламжлал болгон хийх болсон юм. Түүгээр ч зогсохгүй 2004 онд тэрээр анхны “Нүүр будалтын мэргэжилтнүүдийн форум”- аа хийжээ. Түүнийг дэлхий Афины олимпийн нээлтийн ёслолд оролцох 4000 жүжигчдийг будсан гэдгээр нь андахгүй байх. “Kryolan” компани тухайн орны байгаль цаг уурын тусгай нөхцөлд зориулсан онцгой бүтээгдэхүүнийг шинээр гарган үйлдвэрлэдгээрээ онцлог юм. “Kryolan”-ны мэргэжлийн нүүр будгийн бүтээгдэхүүн нь дэлхийн гоо сайхны хамгийн чухал үйл явдал болох “Дэлхийн мисс 2009, 2011” оны албан ёсний гоо сайхны түнш болжээ.
Энэхүү том компанийн ерөнхийлөгч Монголд ирнэ гэсэн мэдээлэл загварын ертөнцийнхөн анхаарлаа бидэнд хандуулахад хүргэсэн гэнэ.
Дашрамд дурдахад, “Clarins компаний ерөнхийлөгч “Улаанбаатар их дэлгүүр”-т өөрийн салон болон бүтээгдэхүүний нээлтийг хийгээд явсан. Харин энэ удаа Герман эрхэм өөрийн биеэр Монголд хөл тавих нь ээ.
Нүүр хувиргалтын будалт