
Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллуулах нэрээр жил бүр дээрх арга хэмжээг зохион байгуулж иргэдээс шат дараалсан олон төрлийн хураамж авч бүртгээд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгаа талаар ямар ч мэдээ, мэдээлэл, тайлан, тооцоо өнөөдрийг хүртэл байхгүй байна. Иймд хураамжийг хүлээн авагч нь яагаад Солонгос Улсын иргэн байдаг, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж төлдөг эсэх, ямар эрх зүйн үндэслэлээр ямар байгууллага, албан тушаалтны шийдвэрээр уг хураамжийг иргэдээс хураадаг талаар болон урд жилүүдэд төлбөрөө төлж, шат дараалсан шалгалтуудад тэнцсэн хэдий ч одоог хүртэл явж чадаагүй байгаа иргэдийн тухай мэдээлэл, судалгаа /он тус бүрээр/, тэдний талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашид хийх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлнэ үү.
Асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэсэн байна.
Г.Дарь