Оюутнууд энэ сарыг дуустал хөнгөлөлттэй зорчино

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Оюутнууд энэ сарыг дуустал хөнгөлөлттэй зорчино

Улаанбаатар хотын төсвийн орлогын тал хувьтай тэнцэхүйц хэмжээний хөнгөлөлтийг нийтийн тээвэрт зориулдаг. Нийтийн тээврийн хөнгөлөлтийн чамгүй хувийг оюутнууд хүртдэг. Нийслэл хотод нийт 160 орчим их дээд сургуульд 140 мянга гаруй оюутан залуус сурч боловсордог. Тэдний 80 орчим мянга нь нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиж байгаа. Оюутны хөнгөлөлтийн виза карт нь хоёр төрлийнх байдаг бөгөөд цэнхэр өнгөтэй виза картыг төгсөх ангийн оюутнуудад өгсөн бол ногоон өнгийн визагаар 1-4 дүгээр курсийнхэн зорчиж буй ажээ. Энэ сарын хувьд оюутны бүх төрлийн виза карт хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Өөрөөр хэлбэл энэ сард оюутнуудыг хөнгөлөлттэй тээвэрлэсний зардлыг автобус компаниудад өгч байгаа тул оюутнууд ажлын өдрүүдэд урьдын адил хөнгөлөлтөө эдлэх эрхтэй юм байна. Харин ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс оюутны виза карт үйлчлэхгүй гэдгийг нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж