Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо | News.MN

Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Монгол Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2010 оны гуравдугаар сарын 5- ны өдөр Төрийн ордонд боллоо.

Хуралдаанд Зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Их хурлын гишүүн, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д. Зоригт, зөвлөлийн гишүүн Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Авилгатай тэмцэх газрын дарга Ч. Сангарагчаа, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Олон улсын удирдах хорооны гишүүн Н.Дорждарь, Хил хязгааргүй алхам ТББ- ын тэргүүн Н.Баярсайхан, Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу, Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэрийг төлөөлж И.Идэш, Айвенхоу Майнз компанийг төлөөлж У.Баярхүү, Арева Монгол компанийг төлөөлж Г.Луузан, Хүний эрх, хөгжил төвийг төлөөлж Д.Цэрэнжав, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Долгор нар оролцлоо.

Хуралдаанд Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Д.Мягмардаш, Эрдэс баялаг эрчим хүчний яамны газрын дарга Д.Батхүү, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын ахлах референт Э.Сумьяа, Татварын ерөнхий газрын тусгай хяналтын тасгийн дарга Я.Пүрвээ, Далайван аудитын ХХК- ийн ерөнхий захирал Ц.Жигдэн, ажлын зохицуулагч Ш.Цолмон, мэргэжилтэн Т.Хүрэлчимэг нар оролцов.

Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасан байна. Үүнд:

I. Их Британийн Коффеи Интернейшнл Девелопмент компани, Монгол Улсын Далайван аудитын компаниудын хамтарсан багаас гаргасан Монгол Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Баталгаажуулалтын тайланг хэлэлцэж, шийдвэрлэсэн нь:

1. Энэ тайланг дэмжиж батлах.

2. Тайланг Монгол Улсын ОҮИТБС-ын Үндэсний Зөвлөл дэмжиж баталсан тухай мэдээ болон тайланг Олон улсын ОҮИТБС-ын Удирдах хороонд хүргүүлэх.

3. Тайланг нийтэд ил тод болгох, хэвлэн нийтлүүлэх.

4. Тайлангийн дүн, цаашдын зорилтын талаар ОҮИТБС-ын Ажлын албатай хамтран нийтэд мэдээлж ажиллахыг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанд даалгав.

II. Монгол Улсын 2007 оны нэгдсэн аудитын тайлангаар нотлогдсон 775 сая төгрөгийн зөрүүг тодруулсан байдал, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Сангийн яамны танилцуулгыг хэлэлцэж, шийдвэрлэсэн нь:

Монгол Улсын 2007 оны нэгдсэн аудитын тайлангаар нотлогдсон 775 сая төгрөгийн зөрүүг Үндэсний Аудитын газар, Улсын Мэргэжлийн хяналтын газар хамтран нягтлан шалгаж, тодорхой арга хэмжээ авч дүнг Үндэсний зөвлөлд 2010 оны 5 дүгээр сард багтаан танилцуулах

III. Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2010 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, шийдвэрлэсэн нь:

1. Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2010 төлөвлөгөөний төслийг Үндэсний зөвлөлийн гишүүдээс хуралдаан дээр гаргасан саналыг тусган батлах,

2. Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2010 оны төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Долгорт даалгах

IY. Монгол Улсын ОҮИТБС-ын 2009 оны нэгдсэн аудитын тайлангийн зардлыг 2009 оны улсын төсвөөс санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгах болон 2011 оны улсын төсөвт тусгах зардлын саналыг хэлэлцэж, шийдвэрлэсэн нь:

1. Зохих журмын дагуу Засгийн газарт оруулж, батлуулахыг Сангийн сайд, Үндэсний зөвлөлийн гишүүн С.Баярцогтод үүрэг болгох.

2. Зохих журмын дагуу төсвийн саналыг Үндэсний зөвлөлийн гишүүдээс гарсан санал, зөвлөмжтэй нэгтгэн найруулж, улсын төсвийн 2011 оны төсвийн төсөлд тусгах.

Y. Монгол Улсын ОҮИТБС- ын 2008 оны нэгдсэн аудитын тайлан гаргах ажлын явцын тухай сонсоод, шийдвэрлэсэн нь

1. Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2008 оны нэгдсэн аудитын тайлан гаргах ажлыг ажлын явцыг хэлэлцээд тайлан гаргах талаар ОҮИТБС-ын ажлын хэсгээс зохион байгуулсан ажлыг зөв зүйтэй гэж дүгнэх,

2. 2008 оны аудитын нэгдсэн тайлангийн явцад хяналт тавин ажиллаж 2010 оны 5 дугаар сарын 31-ний дотор ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлд танилцуулах.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж