Спортын сэтгүүлчид оюутнуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчид оюутнуудтай уулзлаа

Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны удирдлага болон сэтгүүлчид БТДС-ийн спортын сэтгүүлчийн ангид суралцаж буй оюутнуудтай уулзалт хийлээ. УБИС-ийн харьяа БТДС нь 1996-1997 оны хичээлийн жилээс эхлэн Спортын сэтгүүлч мэргэжлээр сэтгүүлчдийг сургаж эхэлсэн бөгөөд өдгөө 180 гаруй төгсөгчид Спортын сэтгүүлч мэргэшил олгоод байгаа ажээ. Харин Монголын спортын сэтгүүлчдийн холбоо нь 100 гаруй гишүүнтэй ТББ юм.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар уулзалтын үеэр “Мэргэжлийн спортын сэтгүүлчдийг бэлтгэж байгаа энэ сургуультай холбоо харилцаатай байх нь, хамтран ажиллах нь, залгамж халаагаа дэмжих нь бидний гол үүргийн нэг. Манай гишүүдийн дунд ч бас энэ сургуулийн төгсөгчид цөөнгүй. Сургалт, чанар, дадлага, мэргэшил гээд чадварлаг спортын сэтгүүлч бэлтгэхэд сайжруулах зүйлс олон байгаа. Ямартай ч БТДС, Спортын сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллах эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Энд суралцаж байгаа, спортод хайртай олон хүүхдүүд байна. Энэ оюутнуудад өөр өөрсдийн зүгээс боломж бололцоогоороо туслахыг бид хичээнэ” гэдгийг онцлов.

Сонирхуулахад, БТДС-ийн спортын сэтгүүлчийн ангийн оюутнуудад тайлбарлагч Б.Батзаяа номын дуу сонсгох болсон нь сайшаалтай.

Энэ өдрийн уулзалтад МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бадамгарав, ETV телевизийн спортын сэтгүүлч, тайлбарлагч Шижирбаатар, MОНГОЛ HD телевизийн спортын сэтгүүлч Ж.Баттөмөр нар оролцов.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж