Салбар хуралдааны дараа нэгдэж хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Салбар хуралдааны дараа нэгдэж хуралдана

Өнөөдөр өглөө Соёлын төв өргөөнд нээлтээ хийсэн Монгол Ардын намын 27-р Их хурлын салбар хуралдаанууд хаалттай горимд хуралдаж байна. Тодруулбал, Их хурлын гишүүд хуваагдаж, Соёлын төв өргөөнд МАН-ын дүрмийн шинэчлэлийн асуудлаар, Тусгаар тогтнолын ордны Бага танхимд  Монгол Улсын 2021 он
хүртэлх хөгжлийн зорилтыг, Их танхимд намын үйл
ажиллагааны шинэчлэлийг тус бүр хэлэлцэж буй. Салбар хуралдаанууд өндөрлөсний дараагаар 20.00 цагаас эхлэн Соёлын төв өргөөнд нэгдэн хуралдаж, салбар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх мэдээлэл сонсч, тайлан тавих юм байна. Уг хуралдааныг 00.00 цагт өндөрлүүлэхээр МАН-ын Их хурлын хөтөлбөрт тусгажээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж