Францын хөдөө аж ахуйн туршлага нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Францын хөдөө аж ахуйн туршлага нэвтрүүлнэ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Франц улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар аравдугаар сарын 25, 26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус айлчлалын хүрээнд ҮХАА-н сайд Х.Баттулга, Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэ нар дээрх санамж бичгийг үзэглэжээ.

Санамж бичгийн хүрээнд Монголын сүү, махны хангамжийн тогтолцоог сайжруулах үүднээс Францаас импортоор оруулж ирсэн мах, сүүний чиглэлийн үржлийн үхэр, ямааг Монголын цаг уурын нөхцөлд дасан зохицоход техник арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт хийх, хамтран ажиллах юм байна. Түүнчлэн Монгол, Францын мэргэжлийн байгууллагуудын хооронд техник, технологи, арилжаа, санхүүгийн түншлэлийг дэмжиж хоёр хооронд урт хугацааны, стратегийн, тогтвортой, харилцан ашигтай бизнесийн түншлэлийн суурийг бий болгох талаар албаныхан онцоллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж