
Санамж бичгийн хүрээнд Монголын сүү, махны хангамжийн тогтолцоог сайжруулах үүднээс Францаас импортоор оруулж ирсэн мах, сүүний чиглэлийн үржлийн үхэр, ямааг Монголын цаг уурын нөхцөлд дасан зохицоход техник арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт хийх, хамтран ажиллах юм байна. Түүнчлэн Монгол, Францын мэргэжлийн байгууллагуудын хооронд техник, технологи, арилжаа, санхүүгийн түншлэлийг дэмжиж хоёр хооронд урт хугацааны, стратегийн, тогтвортой, харилцан ашигтай бизнесийн түншлэлийн суурийг бий болгох талаар албаныхан онцоллоо.
У.БОЛОР