Пакистантай хиллэсэн хилийн орчим Ираны 17 хилчин алагдсан тухай IRNA мэдээлэв.

Систан ба Белужистан мужийн Сераван тойрогт мөргөлдөөн гарсан бөгөөд Ираны хилчид ба исламын бүлгийн дайчид мөргөлджээ. Мөргөлдөөн гарсныг орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид Ражабали Шейхзаде (Rajabali Sheikhzadeh), Молла Шахи (Molla Shahi) нар батлан хэлсэн мэдэгдсэн байв. Зарим нэг мэдээгээр таван хүн шархадсан гэнэ.
Аравдугаар сарын 26-ны өдөр Иран 16 самуун дэгдээгчдийг цаазлав. Систан ба Белужистан мужийн ерөнхий прокурор зэвсэгт хүмүүс хилийн цэрэгт халдсаны өшөө авалт болгон дээрх арга хэмжээг авсан гэлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР