Нью-Иорк LED гэрлэн хот болно

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Нью-Иорк LED гэрлэн хот болно

АНУ-ын Нью-Иорк хот 2017 он гэхэд хотын гудамжны бүх гэрэлтүүлгээ LED гэрлээр бүрэн солихоор төлөвлөжээ. Тус хот нь нийтдээ 250 мянга гаруй гудамжны гэрэлтэй ба бүх гэрлийг солиход 14 сая ам.долларын хөрөнгө шаардагдах гэнэ.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж дууссанаар хот олон талын хэмнэлт хийж, оршин суугчдын ая тухтай байдлыг хангахад ч ихээхэн дэвшил гарна хэмээн хотын дарга онцолсон байна.

Өмнө нь Лос Анжелос хот LED гэрэлтэй болох төслийг амжилттай хэрэгжүүлсэн ба 141,089 гудамжны гэрлийг LED гэрлээр сольсон аж.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж