Энэтхэгийн зүүн хэсгийн үерт 60 хүн хэлмэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн зүүн хэсгийн үерт 60 хүн хэлмэгдэв

Хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон борооны улмаас Энэтхэгийн зүүн хэсгийн бүс нутаг үерт автаж, 60-аад хүн амиа алджээ.

Хятадын «Синьхуа» агентлаг мэдээлснээр, Андхра-Прадеш мужид усан борооны улмаас үүссэн үерт 60 хүн амиа алдаж, хэдэн зуун хот суурин усанд автан, 80 мянга орчим орон байр сүйрчээ. Нийтдээ 67 мянган хүнийг нүүлгээд байгаа ч олон мянган үерийн усанд боогдсон байгаа гэнэ. Мөн Ориса мужид одоогоор 10 хүн амиа алдаж, 130 тосгон усанд живжээ. Тус бүсээс 50 мянга орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэсэн байна.

Орон нутгийн цаг уурын алба мэдээлснээр, ойрын  хэд хоногт Энэтхэгийн зүүн нутгаар бороо тасралтгүй орох ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж