Алдарт эхийн босгыг намсгана

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Алдарт эхийн босгыг намсгана

Өнөөдөр 15.00 цагаас Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд дахин нэгэн хуулийн төсөл өргөн барилаа. “Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай” уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүд санаачилсан бөгөөд энэхүү хуулийн төслөөр дөрөв болон таван хүүхэдтэй эхчүүд жилд нэг удаа 500 мянган төгрөг, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд жилд сая төгрөгийг олгож байхаар тусгажээ. Ингэснээр алдарт эхийн болзлын босго дөрвөн хүүхэдтэй байхаар болох аж.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж