Францын Гадаад хэргийн сайд Монголд айлчлав

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Францын Гадаад хэргийн сайд Монголд айлчлав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус 2013 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 165 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Энэхүү айлчлалын үеэр Францын Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийв. Айлчлалын үеэр Хамтарсан мэдэгдэл, Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Археологийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Нотариатчдын танхим, БНФУ-ын Нотариатчдын дээд зөвлөл хооронд хамтран ажиллах тухай гэрээ зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн айлчлалын үеэр Францын Гадаад хэргийн сайд Төв аймгийн Ар Хуст сумын нутаг дахь “Хишигтэн нүүдэлчин” компаний хөдөө аж ахуйн фермд зочилж, хөдөө аж ахуйн салбар дахь Монгол, Францын мэргэжилтнүүдтэй уулзаж, Улаанбаатар хот дахь “Франц дунд сургууль”-ийн нээлтэд оролцов.

Франц Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэх ач холбогдолтойгоороо онцлого байв.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж