АНУ-ын мөрдөн байцаагчид Жон Кеннедийн алагдсан хэргээр Фидель Кастрогоос мэдүүлэг авч байжээ гэсэн мэдээг CBS News дамжуулсан байв.
Энэ тухай “The New York Times” сонины сэтгүүлч асан Филип Шэноны номонд өгүүлсэн байна. Түүний ном нь Жон Кеннедийн алагдсаны 50 жилийн ойд зориулагдан хэвлэгдсэн байна.
Аллагыг мөрдөн байцааж байсан «Уоррены комисс» өөрийн мөрдөн байцаагчаа Кубын эргийн зүг цэргийн хөлөг онгоцоор илгээжээ. Тэрээр Кубад ирээд Кастрогийн байсан дарвуулт завинд суугаад түүнтэй гурван цагийн турш ярилцсан тухай Шэнон бичсэн байна.
«Кеннедийн аллагад тэр огт хамаагүй” гэдгээ Кастро хэлсэн хэмээн Шэрон иш татан бичсэн байлаа. АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди, Даллас хотноо 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд алагдсан билээ.
Ш.МЯГМАР