МАН-ын Их хурлын үдээс хойшхи хуралдаан эхлээд байна. Уг хуралдаан салбар хуралдаануудаар үргэлжилж буй. Ингэхдээ Соёлын төв өргөөнд болж буй салбар хуралдаанаар МАН-ын дүрмийн шинэчлэлийг, харин Тусгаар тогтнолын Бага танхимд болж буй хуралдаанаар Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зорилтыг, Их танхимд болж байгаа хуралдаанаар намын үйл ажиллагааны шинэчлэлийг тус бүр хэлэлцэж эхлээд байна.
Эдгээр нь намын дотоод асуудалд түлхүү хамаарах учраас хаалттай горимоор хэлэлцэж буй юм.
Г.ДАРЬ