Хунгийн чуулгантай таарчээ | News.MN

Хунгийн чуулгантай таарчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Хунгийн чуулгантай таарчээ

Сүхбаатар
аймгаас гаралтай сэтгүүлчдийн “Талын түрлэг” бүлгэмийн уран бүтээлч,
сэтгүүлчид төрсөн нутагтаа аялал зохион байгуулаад иржээ. Аяллын багт
өдөр тутмын сонин, портал сайт, телевизэд ажилладаг Сүхбаатар аймгийн
уугуул 10 гаруй сэтгүүлч
Улаанбаатар-Баруун-Урт-Дарьганга-Эрдэнэцагаан-Бичигтийн
боомт-Улиастай-Баруун-Урт-Улаанбаатар гэсэн маршрутаар аялсан байна. Тэд
зургаан хоногийн турш 2500 орчим км замыг туулан аялахдаа нутгийнхаа
намрын өнгө, байгалийн сайхныг үзсэн төдийгүй үзэсгэлэнт Ганга нууран
дахь хунгийн чуулгантай таарчээ. Аяллаар явсан сэтгүүлчдийг төлөөлж
Б.Ирэхбаяр хэлэхдээ “Сэтгүүлч бид байшин барьж, зам тавьж чадахгүй ч
нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, болохгүй
бүтэхгүй зүйлийг уудлан илчилж, сайн сайхан зүйлийг уухайлан дэмжиж, энэ
бүхнээрээ улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг билээ. Аялалд
оролцсон сэтгүүлчид маань удахгүй аяны богцоо задалж, үзэсгэлэнт
Дарьганга нутгийн маань экологийн өмнө тулгамдаад буй асуудлууд,
Сүхбаатар аймгийн хөгжлийн тулгуур цэг болох боломжтой Бичигтийн боомтын
өнөөгийн байдал, ойрын ирээдүйд сүндэрлэн босох шинэ хотын тухай, хөрш
зэргэлдээ орших Улиастай балгасынхны аж амьдралын талаар цуврал нийтлэл,
ярилцлага, аян замын тэмдэглэлүүдээ та бүхэнд хүргэх болно” хэмээн
өгүүллээ.

Уг  аяллыг  дэмжиж, оюун санааны болон санхүүгийн туслалцаа үзүүлсэн нутгаас гаралтай УИХ-ын гишүүд,
бизнесменүүд, “Сүхбаатар” клуб ТББ-ын тэргүүн Д.Дэлгэрцогт, Сүхбаатар
аймгийн боксын холбооны тэргүүн Н. Ганибал  нар болон төрсөн нутагтаа
угтан авч уулзсан бүхий л хүмүүст талархаж байгаагаа манай сайтаар
дамжуулан илэрхийлэв.







Д.ЦЭЦЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мухар сүсэг 2013-10-27 103.26.194.188

Манайхан аливаад мухар сүсгээр хандахдаа сайн, энэ зан нь заримдаа бүр алиа санагдахийн. Хун шувууд буцахдаа Монголд хэд хэдэн газар сүрэглэдэг, тэрийг харахад байгалийн нэг үзэсгэлэнг харж байгаа гэдгээрээ сонин болохоос өөр ямар ч шид байхгүй. Даанч манайхан элийрээд утга учиргүй юм яриад явдгийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж