Ө.Энхтүвшиний өчил | News.MN

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

МАН /МАХН/ нэртэй байсан өмнөх их хурлаар нь Ц.Элбэгдорж,

-Тэнд 850 авлигачид хуралдаж байна гэсэн нь хуралдаан доголдоход хүргэж байв. 90 гаруй жилийн хугацаанд зөвхөн зөвтгөлөөр, бусдыг буруутнаар чичилж ирсэн энэ бүлэглэл тухайн үед тэр үгийг машид эмзгээр хүлээн авсан. Харин энэ удаад энэ нам авлигад автсан гэдгийг намын дарга Ө.Энхтүвшин тавьсан илтгэлээрээ хүлээн зөвшөөрөв. МАН гол бодлого ялзарч, зөвхөн зэрлэг өвс л ургахаар хөрс, шороо бүрджээ гэдгийг тэр хэллээ. Жирийн гишүүдэд батлах, сонгуулиар намаа дугуйлах төдийхөн эрх үүрэг оногдож, удирдлагад нь буй 200 гаруйхан хүний хүрээнд бүхий л эрх дарх эргэлддэг болсныг тэрээр хэлж байна. Энэ үгийг сонссон мөнөөх “200”-гийн царай барайж буй бол заал халуун алга ташилтаар хүлээн авч байна. Ө.Энхтүвшин “Дээрх алдаа, гажуудал нь намын ажилтнууд, залуу гишүүдийн зан үйл, ёс суртахуунд ноцтой нөлөө үзүүлж нэлээд хэсэг нь өөрийгээ хөгжүүлэх гэж  бодохын оронд хэн нэгэн нөлөө бүхий хүчтэй лидерийн ивээл дор багтаж бэхжиж авах гэж зүтгэдэг болжээ” гэдгийг удирдлагуудаа хойгуураа суулгаж байгаад пал хийтэл хэллээ. Мэдээж түүний өмнөөс алга ташилт, араас нь хорслын хүйтэн харц “чичилнэ”.

Түүний “Зарим албан тушаалтан авлига, хээл хахууль зэрэг шударга бус янз бүрийн асуудалд тухайлбал, авлигад нэр нь байнга холбогдоод төрийн болоод намын нэр хүндийг унагаад байхад юу ч болоогүй мэт, ямар ч арга хэмжээ авахгүй явж ирсэн… Нам гишүүдээ дэмжиж, ёс бус аливаа дайралтаас хамгаалах нь зүйн хэрэг. Гэвч хувийн эрх ашгийг нийтийнхээс дээгүүр тавьдаг, шударга бус хүмүүсийнхээ толгойг илж “шүүх л гэм буруутайг нь  тогтоогоогүй бол …” гэж хаацайлдаг арга барилаасаа татгалзах цаг болжээ” гэсэн үг Ё.Отгонбаяраас эхлээд авлигын хэрэгт холбогдсон Засаг дарга нар, хуучин хотын удирдлагууд, УИХ-ын сонгууль болгоноор шахуу мөнгө тараасан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гээд олон олон хүнд хаяглагдав. Намын жирийн гишүүдийн дунд явуулсан “Сонгуульд ялагдсан нь юутай холбоотой вэ” гэж асуулгын хариулт ч үүнд л чиглэж.

Тэдний худал, хуурмаг луйврыг хамгаалах нь утгагүй явдал гэж тэр үзэж байна. “Намын буянаар сонгогдож, томилогдсон хариуцлагатнууд ч алдаа хийсэн бол түүнээ шударгаар хүлээж, шаардлагатай бол, бүр огцрох, чөлөөлөгдөх хүсэлтээ хэн нэгнээр шахуулж шаардуулалгүй гаргаж сурах” хэрэгтэйг Ө.Энхтүвшин зөвлөлөө.

МАН-д авлигын тор ямар бат бэх сүлжсэнийг “Авлигын эсрэг Ардын нам” гэсэн бие даасан хөтөлбөр гаргах санаачилга харуулж байна. “Хулгайч хулгайчийг бариарай” гэж орилдог шиг мөнөөх 200 үүнийг дэмжих нь юу л бол… Харин удирдлагаа, бага хурлын гишүүдээ бүхлээр нь шинэчилсэн үед бол өөр асуудал. Биелэгдэх магадлалтай. Цоллуулаад байгаа хүмүүс нь суудалдаа байсан нөхцөлд яшиг л байна.

Гэтэл шинэчлэл яриад байсан хүмүүс бялдуучилсан, их хурлын төлөөлөгчдөд тал зассан байдалтай нялуун үгсийг индэр дээрээ харамгүй илгээх тэр санаачилга холоо хэвтэх болж байна. Энэ тохиолдолд яг л албан тушаалын төлөөх өмнөх хурлуудын нэгэн адилаар “баярын хурал” болгохыг зорьж, болж ч байна. 92 жилийн түүхтэй энэ нам одоо хэр нь төлөвшөөгүй, үзэл баримтлалын хувьд ч тогтоогүй байгааг намын даргын үгнээс нь харж болно. Ийм байхад энэ намын эгэл гишүүд чухам юуны учраас элсч байна вэ гэдэг нь ч бүрхэг. МАН энэ хугацаанд хамгийн олон дэмжигчтэй байсан шалтгаан нь үзэл баримтлал, нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж буй бодлого гэхээсээ илүүтэй эртнээс уламжлагдан ирсэн доод хүмүүсээ хаяхгүйгээр өөд нь татах явдал. Эцэстээ энэ байдал нь 200-хан хүний гарт орж, тэднийг долоогчид л дээшээ ахих бололцоотой болж, нам бүхэлдээ ялзарчээ.

Энэ бүхнийг Ө.Энхтүвшин ярьж байгаа ч бусад удирдлага болон удирдлагад санаархагчид нь явах хүнээр ачаа бүү татуул гэсэн өнцгөөс хандаж байна. Үе үеийн МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгчид карьер нь дуусахаас өмнө Ө.Энхтүвшиний нэгэн адилаар үүнийг чухалчилж байсан ч үл ойшоосоор иржээ.

Нэгэнт шинэчлэл хийх сонирхол аль алинд нь байхгүй хойно МАН ингэтлээ уналтад орсон шалтгийг тэд гаргаж ирж байна. МАН ийм байдалд хүрснийг өнөөгийн эрх баригчид, салан тусгаарласан МАХН-д бүхнийг нялзааж сууна.

Өөрсдийг нь эрх барьж байх ахуйд эдийн засгийн өсөлт 20 хувьтай гарсан ч өсөлт иргэдэд мэдрэгдээгүйн буруутныг Ардчилсан намаар тодруулав. Хэдийгээр өмнөх жилийнхээс өрхийн орлого өссөн ч цалин, тэтгэвэр, тэтгэмж огтоос нэмэгдээгүй гэхчилэн энэ намын хурал өөрсдийн толгой дээрх тэмээг харахад бус бусдын толгой дээрх өвсийг өгүүлэхэд чиглэжээ.

Энэ намыг 70 жил чиглүүлэн тархийг нь угааж, монголчуудын бие даан, тусгаар тогтнохын эсрэг бодлого баримталж ирсэн Нэгдсэн Орос намынхан баярын бичиг явуулсан талаар алга ташин тэд хурлаа үргэлжлүүлж байна. Өөр олон улсын “коммунистууд” баяр хүргэж, амжилт хүссэнийг бахдал цогтойгоор Ж.Мөнхбат хэлнэ.

Нөгөө л М.Горький, К.Марксийн үзлээ ярьсан хэвээрээ буй ахуйд тэдэнд найдлага тавихад бэрх. МАН-ын түүхэн гэх тодотголтой эл хурал суудлын төлөөх бүлэглэлийн тэмцэл болохоос энгийн гишүүдийн хүлээсэн шинэчлэл байсангүй. Тиймээс намын болохгүй бүтэхгүйг ярилгүйгээр хаалттай горимд шилжлээ. Хэзээнээс хайрцагласан сонгуулиараа Энхболдуудынхаа аль нэгнийг нь даргаа болгоод нутаг нутгийн зүг мордоно. Харин бялуунаас хүртээгүй үлдэгсэд хэвлэлийн бага хурал хийж, сонгогдсон удирдлагаа шүүмжлэхийг л хүлээж суух үлдэж.

Л.НАРАНТӨГС

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2013-10-27 202.179.22.145

АН-н хөлсний бичээчид болио.МАН-г мандан бадраад сэргээд гараад ирэхээр та нар өмнө нь долгинохоо мэддэг болоосой.АН-ханы шээс нь гоожжээ хөөрхийс Өрөвдөлтэй зүйл бичээд байх юм даа зайлуул өөрийнхөө толгой дээрхи хялгасаа боль ядахнаа бухлаа хараасай даа.

Avatar

goe 2013-10-27 49.0.154.56

yag l iim um bolood bna daa kk kk

Avatar

Судлаачийн үнэ үг 2013-10-27 103.26.194.128

МАН-ын мөхөл 2016 онд эхэлнэ бүх боломжтой залуус нь дайжна. 2014-15 онд эдийн засагт их хэмжээний мөнгө орж ирж хөгжил урагш ахина. Тэр хэрээр АН улам бэхжиж бүтээн байгуулалт нүдэн дээр маш их нэмэгдэж МАН-ын үетэй нүдэн бармжаагаар харьцуулна. Авилгал эрс буурснаар төсөвт орох мөнгө, татвар нэмэгдэж хөрөнгө оруулалтын ажил зээл дээр түшиглэхээсээ татварын орлогод түшиглэж, экспортын орлого хөгжлийн баталгаа болох үед ажлын байр цалингийн орлого нэмэгдэж, сонгогчдын сэтгэлзүй өөрчлөгдөнө. Хөдөөгийн оршин суугчдын хот руу хөдөлгөөн нэмэгдэж хот хөдөөд мэдээллэл сайжирч эхэлснээр аймгуудын сонгогчдын ойлголт өөрчлөгдөнө, хамгийн гол нь сонгуулийн хуульд өөрчлөлт орж 91 оны хуучирсан хуулийн тойрогийн хуваарьлалт зарчимын өөрчлөлт орсноод нийт сонгогчдын 5-ны гурав УБ, Эрдэнэт, Дархан хотоос гарах тул АН-ыг дэмжигчдын бат цайз болно. Ингэснээр ялалт АН- итгэлтэй ноогдоно. Санхүүгийн чадвар,эрх мэдэл, олонд танигдсан лидер, бүртгэлийн газрыг атгаж байгаа байдал, цахим сонголт МАН-ын намыг үүрд булшлах үүдийг нээж, энэ намтай холбогдож нэр нүүрээ тахалж яваа хүмүүст орох гарах газар хэцүүдэж, аяндаа урваж хөрвөж, намдаа дайсагнаж үзэл газар авна гэдгийг баттай хэлье. Энн намуудын амьдрал яг ийм байдаг. Нэн ялангуяа асар их хэмжээнийн уул уурхайн баялагийг захиран зарцуулж байгаа нам, фракци дийлдэхээ болино гэдгийг мэдэх нь зүйтэй. Одоогоор хамгийн том бялууг Алтангадас, Мүдняк эзэмшиж байна. ИЙМ УЧРААС ЗАЛУУС ЭРТНЭЭС НҮХЭЭ УХСАН ДЭЭР ГЭДГИЙГ УЛС ТӨР СУДЛААЧИЙН ХУВЬД ЗӨВЛӨЖ БАЙНА

Avatar

Зочин 2013-10-27 103.26.194.140

Д.Лхагвадорж (27.123.213 хуучин кирилл фонтоо солиочээ Сэтгэгдэлийг чинь хөрвүүлэв Ө.Энхтүвшингийн илтгэл гэх юмыг сонслоо.Намынхаа алдаа дутагдалыг хэлэлцэх гэж байгаа юум уу?Сонгуулд ялж төр барьсан намыг муулах гэж байгаа юм уу?Бусдыг муулж өөрсдийнхөө нүглийг цагаатгах гэж байгаа юм уу?Авилгалчидаа нэрлэж алдаагаа засахын оронд бусдыг муулах харлуулах илтгэл юм уу?Энэ байдлаараа бол энэ намаас шинэчлэл горьдох хэрэггүй гэдэг нь тодорхой боллоо.Нөгөө л ард түмний тархийг угаах аргаа л хэрэглэж байна Хүний сонирхол татах юм алга даа. Энэ илтгэлээрээ намынхаа нэр хүндийг ахин унагаж шаварт хутгалаа Одоо дараагийн МАН-ын даргад гай тарьж байна даа Энэ нам мөхөл рүүгээ явж байгаа нь үнэн юм байна. Ө.Энхтүвшингийн илтгэл мөхөж байгаа бүлэглэлийн үнэн дүр царайг харууллаа Өөрөө ч ядруухан муудаа намаа сөнөөсөнөө бусад руу чихэж байгаа бүдүүлэг тэнэг хүн юм даа чаавас

Avatar

Зочин 2013-10-27 202.131.235.2

Угаасаа мөхөл нь ирсэн

Avatar

Amar baina u? 2013-10-27 1.34.18.248

Ardchilsan nam gej hor hutgagchidaas bolj uls oron doroitoj baigaag hvn bolgon medehgvi baih shig baina.,. Tsag hugatsaa heleed ognoo ta nart.,.

Avatar

Зочин 2013-10-27 84.98.186.86

MAN TEGEED YU HIISEN BOLCHOOD ENE MONGOL ORON INGEJ SUHRUUD BAIGAAN. AVILGAHCDAAS BUSAD NI BUGD YADARCH ZUDERCH BNA.

Avatar

namaa hatdaa 2013-10-27 103.26.194.119

um ma ni bad mi hum

Avatar

Z 2013-10-27 112.72.13.170

аРДЫН НАМ СӨНӨЖ,АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ!!!

Avatar

Ä.Ëõàãâàäîðæ 2013-10-27 27.123.213.149

ª.Ýíõò¿âøèíãèéí èëòãýë ãýõ þìûã ñîíñëîî.Íàìûíõàà àëäàà äóòàãäàëûã õýëýëöýõ ãýæ áàéãàà þóì óó?Ñîíãóóëä ÿëæ òºð áàðüñàí íàìûã ìóóëàõ ãýæ áàéãàà þì óó?Áóñäûã ìóóëæ ººðñäèéíõºº í¿ãëèéã öàãààòãàõ ãýæ áàéãàà þì óó?Àâèëãàë÷èäàà íýðëýæ àëäààãàà çàñàõûí îðîíä áóñäûã ìóóëàõ õàðëóóëàõ èëòãýë þì óó?Ýíý áàéäëààðàà áîë ýíý íàìààñ øèíý÷ëýë ãîðüäîõ õýðýãã¿é ãýäýã íü òîäîðõîé áîëëîî.ͺ㺺 ë àðä ò¿ìíèé òàðõèéã óãààõ àðãàà ë õýðýãëýæ áàéíà Õ¿íèé ñîíèðõîë òàòàõ þì àëãà äàà. Ýíý èëòãýëýýðýý íàìûíõàà íýð õ¿íäèéã àõèí óíàãàæ øàâàðò õóòãàëàà Îäîî äàðààãèéí ÌÀÍ-ûí äàðãàä ãàé òàðüæ áàéíà äàà Ýíý íàì ìºõºë ð¿¿ãýý ÿâæ áàéãàà íü ¿íýí þì áàéíà. ª.Ýíõò¿âøèíãèéí èëòãýë ìºõºæ áàéãàà á¿ëýãëýëèéí ¿íýí ä¿ð öàðàéã õàðóóëëàà ªºðºº ÷ ÿäðóóõàí ìóóäàà íàìàà ñºíººñºíºº áóñàä ðóó ÷èõýæ áàéãàà á¿ä¿¿ëýã òýíýã õ¿í þì äàà ÷ààâàñ

Avatar

зочин 2013-10-27 180.235.178.234

Авилгач,луйварчидын нам.Сөнтүгэй.

Avatar

Зочин 2013-10-27 103.26.194.48

ter ued elbegforj jasrai guaig avilgach grj helchiheed nas barahad ni ichihguu orshuulga deer ni ochood hachin tsarailaad yavj baisan daa. ontsguil sanagdaj bilee. ta nar busdiin heregt hoshuu durj suhaar uursdiiguul hicheej uz.

Avatar

Зочин 2013-10-27 182.160.41.183

МАН бурхад юм шиг дандаа бусдаас буруугаа хайдаг бузар коммунист үзлээсээ хэзээ салах юм бэ? Чааваас гэж.

Avatar

buree 2013-10-27 182.160.10.49

ene iltgel geheesee shvvmj bish yumuu

Avatar

Зочин 2013-10-27 203.194.115.229

Òà íàðààð ìîíãîë÷óóä äóòàõã¿é ýý. Þó äóòóó èä÷èõëýý ãýýä áàéãàà õ¿ì¿¿ñ âý?

Avatar

Цагаан будаа идэх цаг ойртов. 2013-10-27 202.126.89.251

92 насыг зооглож насны доройтолд орж тэнэг дээр нь зөнөг нь нэмэгдсэн энэ нам одоо их хурлаараа хоорондоо хэрэлдэж булайгаа дэлгэж улмаар тарах буюу нас барна.49 хоног дээр нь намын ахмад гишүүд нь цагаан будаа идэж нулимас унагана.

Avatar

Зочин 2013-10-27 103.26.194.87

Хувь хүн Албан байгууллага Мэдээ мэдээллийн Зарын Онлайн худалдааны Портал болон бусад бүх төрлийн Статик Динамик Хөдөлгөөнт флаш анимайшн бүхий вэб сайтуудыг хийнэ Утас 99807024

Avatar

Зочин 2013-10-27 103.26.194.181

ene namiig huchirheg boloh vii gehees aigchid chichirch suuna. neg nam hurlaa hiigee l biz. medeej tsaashdiinhaa bodlogoo todorhoilno Yund aigaa ve muu talaas ni sain devseed uguurei gej news.mn-iinhend hen daalgavar uguud baigaa yum bol

Avatar

Зочин 2013-10-27 84.98.186.86

CHAM SHIG TENEGUUD L IIM HACHIN YUM BODOJ YAVDAG BAIH TENEGEE NUUJ YAV. AMIDRALD CHIN HEREG BNO.

Avatar

Зочин 2013-10-27 103.26.194.181

Neeree l enxtyvshin ix l arga yadsan tsaraitai xaragdana bilee. Ene 200 saa salaxaas naash MAN eryyljixgyi ee.

Avatar

Зочин 2013-10-27 112.72.13.245

200saa salsan ch eruuljihgui ganchan tarah l uldsendee

Avatar

Зочин 2013-10-27 182.160.39.116

Ene duraakuud tarval taarna…

Avatar

Зочин 2013-10-27 103.26.194.32

za ene setguulch dargiin tushaaliig sain biilvvlsen bna

Avatar

Зочин 2013-10-27 202.179.29.255

Enkhbayar sots dec uzliig avch irsen ni onoodriin iim bdald hurgesen, ug ni mam bol comminst namaasaa gadna undesnii buteen baiguulagch nam bsiin, ter utgaaraa yavbal undesnii ardchilsan uzel yag tohiroh nam bsiin, su batbold hurelsuh 2 iin uzel mash zov, daanch avilga mabilgaas bolood songuulid yalagdsan.

Avatar

Зочин 2013-10-27 49.0.157.157

энэ хоёр намаа гэж бас энэ сэтгүүлчээ нэж …

Avatar

Зочин 2013-10-27 103.26.194.185

М.Горький үзэл гэж юу байна.

Avatar

АВИЛГАЧИД АЛУУЧДЫН НАМ 2013-10-27 183.81.169.22

ЭНЭ АВИЛГАЧИН ЛУЙВАРЧДЫН v vР УУРХАЙ БОЛСОН АРДЫН НАМ ӨӨРСНӨӨ МӨХӨЛР v vГЭЭ МӨЛХӨЖ ЯВАА Ш v v ДЭЭ.ДЭЭР НЬ ЭНЭ Ө.ЭНХТ vВШИНГИЙН ЭМГЭН ЗАН,Н.ЭНХБОЛДЫН ӨВГӨН ЗАН УЛАМ УРУУ ЧАНГААСААР СЭХЭХЭЭРГ vЙ БОЛСОН.Монголбанкнаас гаргасан статистикийн мэдээгээр, банкууд дахь нийт хадгаламжийн мөнгөний 95,5 хувь нь х vн амын ердөө 5-хан хувьд оногдож байгаагын 90% нь танай хулгайчдын хулгайлсан мөнгө ш v v дээ.

Avatar

Зочин 2013-10-27 101.119.17.137

Enxbayr, Enxtubshin nar ene namd xamgiin tom gai tarisan daa. Odoo tegeed yu yariad bnaa. xurdan ogtsor.

Avatar

Зочин 2013-10-27 101.119.17.137

Enxbayr, Enxtubshin nar ene namd xamgiin tom gai tarisan daa. Odoo tegeed yu yariad bnaa. xurdan ogtsor.

Avatar

zochin 2013-10-27 103.26.194.190

teer tend namaa avaad yavj baigaa enhbayar end yamar khamaa bainaa oorsdiigoo l hichee

Avatar

Зочин 2013-10-27 101.119.17.137

Enxbayr, Enxtubshin nar ene namd xamgiin tom gai tarisan daa. Odoo tegeed yu yariad bnaa. xurdan ogtsor.

Avatar

Зочин 2013-10-27 101.119.17.137

Enxbayr, Enxtubshin nar ene namd xamgiin tom gai tarisan daa. Odoo tegeed yu yariad bnaa. xurdan ogtsor.

Avatar

pkxny 2013-10-27 202.179.10.150

Энэ нам яаж ч шинэчлэгдэхгүй,ганцхан зам үлдсэн тэр нь татан буугдаж тарах,ингэсэн цагт эвдрээгүй үзэл бодолтой эрч хүчтэй залуучууд шинэ нам байгуулж их ажлыг эхлүүлэх учиртай,манай дарга болох хүн ял шийтгэлгүй шүү гэсэн бичиг хуулийнхнаас авч түүнээ уншаад сууж байдаг нам гэж байх уу,мөн ч арга ядсан хэрэг байгаа биз,ийм нам яаж явах авдээ.

Avatar

Зочин 2013-10-27 182.160.32.66

ман яаж шинэчлэгдэхийг иргэд харж байна…. ан- ман_:д ялгаа байхгүй болчихсон_

Avatar

zochin 2013-10-27 103.26.194.185

mahn-d irgel setgelee ogson gishuud tusdaa garakh bish khotoo manaad uldsen shuu dee MAN-n uhdel bolson khuuchin neree sergeej uzel sanaanaasaa ukharsan gej bolno

Avatar

Зочин 2013-10-27 27.123.214.109

nam dotood asuudlaa heleltsej bn odoohondoo turd hamaagui shaham bolohoor hend hamaatai yum etssiin shuudiig toloolohchid l gargana

Avatar

Зочин 2013-10-27 122.254.125.24

Uneniig bichjee

Avatar

Зочин 2013-10-27 202.179.11.18

Энэ улс төрийн илтгэл үү, төлөөлөгчдийнхөө тархи угаалт уу

Avatar

MONGOL hugjliin berhsheeltei boljee 2013-10-27 103.26.194.176

2 -hon saya garui huntei hosgui bayan Mongoloo hugjuuleh arga uhaanaa olohgui munginasaar archaagui yaduu, arhin dalaid jivsen, avilga heel hahuulid idegdsen uls turchid ni ashig sonirholiin zurchiltei, alsiig harsan bodlogogui sul zasagtai bayalagiin ***** tusah ersdel under bolson iim neg hugjliin berhsheeltei buurai uls XXI zuuntai zolgoson baih shigee.

Avatar

Зочин 2013-10-27 46.39.244.43

өчил ч гэх шиг бөөс чинь үгээ ч олж хэлж чадахгуй

Avatar

Зочин 2013-10-27 203.169.50.193

Ouluun ehiin surgaaliig sanaarai. Chinges khaanaas hoish Mongoliin zasag turiin tuuhend olon urgalch uzel zurchil huvaagdaj yavsaar baigaad hezeech urdnah turshigee ugsuj bish uruudaj yavsan tuuhtei shuu! copy past shvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж