Анархистууд авто вокзалыг сүйтгэв

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Анархистууд авто вокзалыг сүйтгэв

Олон нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчихыг шаардсан жагсаал хийсэн анархистууд Бразилийн Сан-Паулу хотын томоохон авто вокзалд танхайрч, ойр орчмыг сүйтгэн бусниулжээ.

Фото: REUTERS/ Inacio Teixeira

Хэдэн зуун эсэргүүцэгсэд Сан-Паулу хотын томоохон авто вокзалд дайран орж, эвдлэн сүйтгэсэн тухай BBC мэдээлжээ. Нийтийн тээврийн үнэ нэмэгдсэн нь иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн бололтой. Вокзалд халдсан хүмүүс  багтай байсан бөгөөд тэд “Хар блок” гэсэн анархист байгууллагынхан гэнэ. Тэд нэг автобусыг шатааж, вокзалын мөнгөний автоматуудыг эвдлэн сүйтгэжээ. Цагдаагийн нэгэн хурандаа чулуунд оногдон шархадсан байна. Офицерийг хамтран зүтгэгчид нь аварсан байв. Цагдаа нар танхайрагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглсэнснээс гадна нэмэлт хүчин татаж байж вокзалыг тэднээс цэвэрлэсэн байлаа.

Энэ зун Бразилид олон нийтийн тээврийн гнэ хөлс нэмэгдсэний улмаас эсэргүүцэлтэй байлаа. Өнгөрсөн баасан гаригт Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеф Сан Паулу хотын нийтийн тээврийг сайжруулахад 2,4 тэрбум ам.доллар гаргаж буйгаа мэдэгдсэн юм. Ирэх жил явагдах Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний өмнө аюулгүй байдлын салбарын  түгшүүрийг эсэргүүцлийн хөдөлгөөн нэлээд түгшээж эхэллээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж