У.Хүрэлсүхгүй Их хурал

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхгүй Их хурал

МАН-ын Их хурал У.Хүрэлсүхгүйгээр үргэлжилж байна. УИХ-ын гишүүнээсээ татгалзсанаас хойш ар гэрийн шалтгаанаар гадаадад суугаа У.Хүрэлсүхийг Их хуралд ирэх байх гэсэн хүлээлт олны дунд байсан. Бүр намын дарга болохын тулд гишүүнээсээ татгалзсан гэх яриа ч гараад байсан юм.

Тэгвэл МАН-ын 27-р Их хуралд У.Хүрэлсүх гишүүн ирээгүй бөгөөд гадаадаас намын нөхдөдөө зөв сонголт хийж, шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хийх “сануулга” мэндчилгээг илгээсэн гэнэ. Энэ удаагийн Их хурлаас сонгогдсон МАН-ын дарга таван удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ыг  дараагийн сонгуульд ялалтад хүргэх том зорилго хүлээж авна. Ямартай ч улстөрийн хүрээнд төдийгүй олон хүнд хүлээлт үүсгээд МАН-ын Их хурал У.Хүрэлсүхгүй хуралдаж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж