Австрали улсад суралцаж байгаа МАН-ын МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх намын гишүүд болон Их хуралд оролцож буй төлөөлөгчдөд мэндчилгээ илгээжээ. Тэрбээр мэндчилгээндээ “МАН-ын гишүүд дэмжигчид болон XXVII их хуралд сонгогдсон төлөөлөгч, журмын нөхөд та бүхэнд баяр хүргэн мэндчилье. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон улс төрийн ууган хүчин МАН 90 гаруй жилийн хугацаанд олон арван сорилт бэрхшээлийг туулж ирсэн түүхтэй билээ.
Сүүлийн 20 гаруй жил бид бүхэн намынхаа шинэчлэлийн төлөө хамтдаа зүтгэцгээсэн. Одоогоос гурван жилийн өмнө болсон МАН-ын XXVI их хурлаар бид МАН гэсэн ууган нэрээ сэргээсэн билээ. Энэ удаагийн XXVII их хурал эв нэгдэл, шинэчлэлийг авчрах хурал болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн намынхаа өмнө тулгараад буй цаг зуурын сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж, цаашид улс орныхоо хөгжлийн бодлого зорилтоо тодорхойлон, эр зоригтой, эрч хүчтэй дайчин ажиллахыг ард түмэн хүсэн хүлээж байна. Зориг эс хүрвэл, ухаан эс хүрнэ. Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.
Сануулахад, өнгөрсөн наймдугаар сард болсон МАН-ын Бага хурлын үеэр У.Хүрэлсүх нь Монголд байсан ч тус хуралд оролцоогүй юм. Удалгүй тэрээр Австралийг зорьж Их хуралд мөн оролцохгүй болохоо энэхүү үйлдлээрээ харуулж байв.
Г.ДАРЬ