Нөхөн сонгуулиар Ш.Ганчимэгийг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуулиар Ш.Ганчимэгийг сонгожээ

Баянзүрх дүүргийн долдугаар хорооны 18, 19 дүгээр хэсгийн хорооны 5000 гаруй сонгогчид өчигдөр нөхөн сонгуульд оролцсон. Өмнөх долоо хоногийн бямба гаригт болсон нөхөн сонгуулийн ирц дөнгөж 39 хувьтай байсан учир сонгуулийг аравдугаар сарын 26-ны өдөр дахин явуулсан юм. Эл сонгуульд 18 дугаар хэсгийн хорооны сонгогчдын 50,4 хувь, 19 дүгээр хэсгийн хорооны сонгогчдын 52,6 хувь нь саналаа өгчээ. Дээрх хоёр хэсгийн хорооны санал өгсөн сонгогчдын олонх нь АН-аас нэр дэвшигч Ш.Ганчимэгт санал өгч, итгэл хүлээлгэсэн байна. Ийнхүү Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч агсан С.Наранбаатарыг Ш.Ганчимэг залгамжлахаар боллоо.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж