МАН-ын Их хуралд амжилт хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

МАН-ын Их хуралд амжилт хүсэв

МАН-ын 27-р Их хурал СТӨ-нд болж байгаа билээ. МАН-ын Их хурлаас намын гишүүд дэмжигчид маш олон зүйлийг хүлээж буй. МАН-ын Их хуралд АН-аас амжилт хүсч, баярын мэндчилгээ илгээсэн байна.

АН-ын баярын мэндчилгээнд, Улс орны хөгжил дэвшлийн түүхэн цаг үед үргэлж манлайлан удирдаж явсан, Монголын улс төрийн ууган нам МАН хөгжлийн ирээдүй өнөөдөр та бүхний оролцон эхлүүлж байгаа 27-р Их хурлаас ихээхэн шалтгаална гэдгийг цохон тэмдэглэж, хурлын тань үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье гэжээ.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж