Сакашвилиг залгамжлагч тодорно

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Сакашвилиг залгамжлагч тодорно

Гүржийн ард түмэн өнөөдөр ерөнхийлөгчөө сонгож байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Гүрж мөрөөдөл” намаас Гиорги Маргвелашвили, Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намаас Давид Бакрадзе, Гүржийн нэгдсэн ардчилсан хөдөлгөөний намын Нино Буржанадзе нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. Урьдчилсан санал хураалтаар Маргвелашвили, Бакрадзе нарын дунд хүчтэй өрсөлдөөн өрнөхөөр байгаа юм. Урьчдилсан санал асуулгаар Маргвелашвили 50,1 хувийн санал авч илт тэргүүлж байгаа билээ.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Буржанадзе нь Гүржийн хамгийн алдартай улстөрч эмэгтэйн нэг бөгөөд сонгуульд ялалт байгуулаагүй байсан ч томоохон албан тушаал хүлээж байгаа гэж мэргэжилтнүүд мэдэгдээд байгаа юм. 2003 онд гарсан “Сарнайн хувьсгал”-ын дараахан Михаиль Саакашвили тус суудалд сууж, авлигатай тэмцэж, улс орноо өөрчлөх эхний алхмыг хийгээд байгаа ажээ. Гүрж улс ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салан тусгаарласнаас хойшхи зургаа дахь сонгууль өнөөдөр болж байна. Сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 20:00 цагат өндөрлөнө.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж