
Last Song” нэртэй кинонд тоглон харуулсан билээ. Энэхүү кинонд хамтран
тоглосон жүжигчин Liam Hemsworth-той хайр дурлалын холбоотой хэмээн
бичигдэн, тэд ч өөрсдийн харилцааны талаар хүлээн зөвшөөрсөн. Харин
дуучин бүсгүй “Now” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Бид бие биедээ
таалагддаг. Бие биенээ юу хүсч байгааг маш сайн мэдэрдэг. Энэ л бидний
харилцааны гол тулгуур нь байх. Тэрнээс би түүнд хайртай биш. Би ер нь
амьдралдаа хүнд хайртай болж үзээгүй. Удахгүй би хайртай учрана гэдэгтээ
итгэлтэй байгаа. Харин Liam-ын хувьд тэр үнэхээр сайн залуу бас сайн
найз маань. Бидний харилцаанд хайр дутагддагүй” хэмээн ярьсан байна.
Н.Наран