удирдах зөвлөлийн тайлан, намын шинэчлэл болон
намын бодлого, дүрмийн шинэчлэл, намын үйл ажиллагаа, хөгжлийн бодлогод хандах байр суурь зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин МАН-ын Их хурал маргааш эхэлж, аравдугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ.
Их хуралд
тус намын нийт 200 гаруй мянган гишүүдээс сонгогдсон 1134 төлөөлөгч
оролцож, намын дүрэм, шинэчлэлийн талаар хэлэлцэх юм. Тодруулбал, намын үйл
ажиллагааг сайжруулах, үүссэн нөхцөл байдалд нам дайчин шуурхай ажиллах,
шинэ өнгө төрхийг тодорхойлох зорилгоор Намын мөрийн хөтөлбөр, дүрэмд
өөрчлөлт оруулах, түүнчлэн 2021 он хүртэлх монгол хүний хөгжил, Монгол
Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлон гаргах юм байна.
Намынхаа Их хурлыг угтаж намын дэргэдэх төрийн
бус байгууллагын саналыг намаас гаргаж буй бодлогын баримт бичигт тусгах
үүнээс хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тухайлбал, энэ сарын
9-ний өдөр МАН-ын удирдлагууд намын ахмад гишүүдтэй уулзаж, бодлогын
баримт бичигт тусгах саналыг нь авсан бол Нийслэлийн Нийгмийн Ардчилал
Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд болон МАН-ын XXVII Их хуралд
төлөөлөгчөөр сонгогдсон 100 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулан "Намын
шинэчлэлд эмэгтэйчүүд" сэдэвт хэлэлцүүлгийг 10-ны өдөр зохион
байгуулсан юм. Түүнчлэн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, МАН-ын
дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Хөгжлийн хөтөлбөр боловсруулах
ажлын хэсгүүдийн хүрээнд “Монгол Ардын намаас баримтлах хөгжлийн
бодлого, зорилт-XXVII Их хурал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг
энэ сарын 8-ны өдөр зохион байгуулсан байна. Маргааш болох Их хуралд намын анхан шатны
байгууллагууд болон эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан гэх мэдээллийг намын зүгээс өгч байна.
Ямартай ч Их хурлын өмнө хуралдуулах шийдвэр гаргасан Бага хурал өнөөдөр гишүүдээ хүлээсээр, товлосон цагаасаа /14.00/ нилээд хоцорч эхэллээ. Бага хурал одоо хаалттай үргэлжилж байна.