МАН дүрэмдээ өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2013.10.26-нд нийтлэгдсэн

МАН дүрэмдээ өөрчлөлт оруулна

МАН-ын 27 дугаар ээлжит Их хурал маргааш хуралдана.  Тус хурлаар намын дүрэмд нэмэлт,өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан хэлэлцүүлэхээр тогтоосны дагуу намын Удирдах зөвлөлөөс намын дүрэмд нэмэлт,өөрчлөлт оруулах үүрэгтэй Ажлын хэсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараар ахлуулан ажилласан юм.

Их хурлаар хэлэлцэх МАН-ын дүрэмд оруулах нэмэлт,өөрчлөлтийн төслийн тухай танилцуулъя.

МАН-ын дүрэмд оруулах нэмэлт,өөрчлөлтийн төслийн тухай

 
МАН-ын Бага хурлаас намын 27 дугаар ээлжит Их хурлыг товлон зарлаж, намын дүрэмд нэмэлт,өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан хэлэлцүүлэхээр тогтоосны дагуу намын Удирдах зөвлөлөөс намын дүрэмд нэмэлт,өөрчлөлт оруулах үүрэгтэй Ажлын хэсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараар ахлуулан ажиллуулж байна.
 
УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр манай нам цөөнх болж, намын бодлого,хөтөлбөрөө шууд хэрэгжүүлэх боломжгүй болсон улс төрийн шинэ сорилт,бэрхшээл тулгарсан онцлог орчин,нөхцөл байдалд тохируулан МАН зохион байгуулалт,үйл ажиллагааны зарчим,бүтэц,арга хэлбэрийг тогтоон журамласан өнөөгийн дүрэмдээ зарим нэмэлт засвар хийх шаардлага байгааг иш үндэс болгон ирсэн саналуудыг судлан үзсэний үндсэн дээр дараахь зорилтыг хангах чиглэлээр намын дүрэмд 80 гаруй зарчмын болон дагалдах найруулгын шинжтэй нэмэлт,өөрчлөлт оруулахаар Ажлын хэсгээс төслийг боловсруулав.  
 
Үүнд:
 
• Намын сахилга,хяналтыг хүчтэй болгох;
 
•Намын сонгуульт гишүүний намын өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,ялангуяа намын Бага хурлын гишүүдийн ажлыг идэвхжүүлэх, шахах хөшүүргийг тодорхой болгох;
 
• Намын санхүүжилтийн механизмыг оновчтой болгох;
 
• Намын мэдээллийн нэгдсэн үйлчилгээг намын гишүүн бүрт хүргэх, мэдээллийн шуурхай бөгөөд амьд харилцан зөв урсгал үүсгэх сүлжээг бий болгох;
 
• Намын хүний нөөцийн асуудлыг тодруулан анхан шатны нэгжийн түвшинд гишүүд,дэмжигчдийнхээ үйл ажиллагааг чөлөөтэй,өргөн хүрээтэй болгох, гишүүд дэмжигчдийн хэлэлцүүлгийг үндэслэн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулдаг байх;
 
• Намын Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийн тоог цөөлж ажил хэрэгч чанар, ажил үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадамжид нийцүүлэн зохистой хэмжээнд тогтоох;
 
• Намын дэргэдэх байгууллагуудын чиг үүргийг тодотгон намын дэргэд Сан байгуулж, уг Сангийн шугамаар сургалт,судалгааны болон нийгмийн чанартай бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд намын дэргэдэх байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах;
 
• Намын бодлого,үйл ажиллагааны уламжлал,залгамж чанарыг хадгалах, нэгдэл нягтралыг хангах;
 
• Намын удирдлагын эрх мэдлийн хуваарилалтыг сөрөг хүчин байгаа үеийн нөхцөл байдалд уян хатан байхаар тохируулан өөрчлөх, ингэхдээ нэгэнт тогтсон эрх мэдлийн харилцан үндсэн хамаарал хяналт,тэнцлийг алдагдуулахгүй байх;
 
• Намын Удирдах зөвлөлийг “бодлогын үйлдвэрлэл явагддаг уураг тархи” байхад дэмжлэг үзүүлэх;
 
• Сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээх журмыг хамтын,хувийн хариуцлага хүлээх зарчим талаас зааг ялгааг гарган намын удирдах дээд байгууллагууд шийдвэрлэж байх талаар нарийвчлан тогтоох;
 
• Нам төв,орон нутгийн түвшинд жил бүр үндэсний хэмжээний бодлого хийгээд иргэдийн эрх ашгийг хамгаалах,хангахтай холбоотой бодлогын шийдэл гаргах хэлэлцүүлгийг зохион байгуулж, дэвшилтэт санал санаачилгыг гаргадаг бүтээлч хүчин байх;
 
• Авилгын эсрэг ёс зүйн асуудлыг бодлого,үйл ажиллагааны анхаарах гол чиглэл болгон ажиллах.
 
Дээрх чиглэлээр холбогдох нэмэлт,өөрчлөлтүүдийг оруулснаар намын байгуулалт бэхжин МАН-ын нийгэмд үйлчлэх чадамж дээшилнэ гэж Төсөл боловсруулагчид үзсэн болно.
 

МАН-ын дүрмийн нэмэлт,өөрчлөлтийн Ажлын хэсэг
 
ТӨСӨЛ

МАН-ын дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт

 
1. Намын дүрмийн 3.2-ын 2 дахь өгүүлбэрийн “бичгээр гаргана.” гэсний дараа “Намын төв болон дунд шатны байгууллагад намын гишүүнээр элсэн, бат илэрхийлэхээ гардан авсан гишүүний холбогдох мэдээлэл, баримтыг тухайн шатны байгууллагын эрх бүхий албан тушаалтан ажлын 4 долоо хоногийн дотор харъяалагдах НАШБ-д ирүүлнэ.” гэж нэмэх;
 
2. Дүрмийн 4.2.4-ийн “сурталчлан дэмжих;”гэсний дараа “намаас нэр дэвшигчтэй зэрэгцүүлэн бие даан нэрээ дэвшүүлэхгүй байх;” гэж нэмэх;
 
3. Дүрмийн 4.2.8-д заасныг “4.2.8.намаас санал болгон сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр авилгаас ангид байж хуулийг ёсчлон биелүүлэх, ашиг сонирхлын явцуу бүлэглэлийн зүй бус нөлөөнд автахгүй байх;” гэж өөрчлөх;
 
4. Дүрмийн 4.2.9-ийн дараа “4.2.10.намын эрх ашиг,шийдвэрийн эсрэг улс төрийн аливаа үйл ажиллагаанд шууд,шууд бусаар оролцохгүй буюу ийм зорилготой үйлдэл,эс үйлдэхүйг дэмжихгүй байх.” гэж нэмэх;
 
5. Дүрмийн 4.4.3-ын “боловсон хүчний” гэснийг “хүний нөөцийн санд” гэж өөрчлөх;
 
6. Дүрмийн 4.5-ын дараа “4.6.Намын бүх шатны байгууллагын сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлж сонгогдсон гишүүнийг сонгуульт гишүүн/сонгуультан/гэнэ. Сонгуульт гишүүн намын дүрэм,холбогдох журамд заасан үүргээ ёсчлон биелүүлж, өөрийн ажлаа зохих байгууллага,албан тушаалтны өмнө хариуцна.” гэж нэмэх;
 
7. Дүрмийн 6.5.3-ын дараа “6.5.4.Намын шийдвэр буюу олонхийн  саналаар шийдсэн асуудлыг хэрэгжүүлэхэд саад хийсэн болон намын эрх ашиг, шийдвэрийн эсрэг шууд,шууд бус арга хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан буюу улс төрийн өөр нам,хүчнийг дэмжсэн  үйлдэл,эс үйлдэхүй гаргахгүй байх.” гэж нэмэх;
 
8. Дүрмийн 7.4-ийг бүхэлд нь хасах;
 
9. Дүрмийн 9.1.4-ийн “намын хэвлэл захиалах” гэснийг “намын хэвлэл хүргэх, түгээх” гэж өөрчлөх;
 
10. Дүрмийн 9.1.12-ын “намын бүлгийн ажиллах журмыг тогтоох” гэснийг “намын бүлгийн ажиллах журмын талаар санал оруулах.” гэж өөрчлөх;
 
11. Дүрмийн 9.1.12-ын дараа “9.1.13.намын анхан шатны байгууллагын дэргэд гишүүн,дэмжигчдийн сайн дурын үүсгэл санаачилга бүхий мэргэжил сонирхлын бүлэг,клуб,хамтлаг зэргийг байгуулан ажиллахыг идэвхтэй дэмжин туслах, зарим тодорхой ажил үүргийг харилцан тохиролцож шилжүүлэн гүйцэтгүүлэх буюу хамтран зохион байгуулах.”
 
12. Дүрмийн 9.2-ын дараа “9.3.Сум,дүүргийн намын хороо холбогдох хөтөлбөр,удирдамжийн дагуу тогтмол хугацаанд сургалт,судалгааг байнга явуулж, намын бусад байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр ханган ажиллана.” гэж нэмэх;
 
13. Дүрмийн 10.1-ийн “9.1.7-9.1.11-т” гэснийг “9.1.9-9.1.11, 9.1.13-т” гэж өөрчлөх;
 
14. Дүрмийн 12.1.5-ын дараа “12.1.6.аймаг,нийслэлийн намын хорооны даргыг намын дарга,Удирдах зөвлөлтэй зөвшилцөн сонгох.” гэж нэмэх;
 
15. Дүрмийн 14.1.4-т заасныг “аймаг,нийслэлийн намын хорооны даргын санал болгосноор намын хорооны дэд даргыг сонгох;” гэж өөрчлөх;
 
16. Дүрмийн 14.1.7-гийн “боловсон хүчний бодлого боловсруулах,” гэснийг “хүний нөөцийн удирдлагыг намын хүний нөөцийн нэгдсэн бодлого, журмын хүрээнд хэрэгжүүлж, намын сургалт,судалгааг тогтоосон журмын дагуу зохион явуулах”;
 
17. Дүрмийн 14.1.12-гийн “боловсон хүчний” гэснийг “хүний” гэж өөрчлөх;
 
18. Дүрмийн 14.1.13-т заасныг “14.1.13.намын санхүүжилтийг хариуцан зохион байгуулах;” гэж өөрчлөх;
 
19. Дүрмийн 14.1.15-ын дараа “14.1.16.жил бүр аймаг,нийслэлийн хэмжээний нийгэм,эдийн засаг,байгаль орчин болон иргэдийн ахуй амьдралын тулгамдсан асуудлаар тусгайлан хэлэлцүүлэг хийж, санал,дүгнэлт гаргах;” гэж нэмэх;
 
20. Дүрмийн 14.1.16. гэж нэмсний дараа “14.1.17.хүний эрх, байгаль хамгаалал, иргэдийн соёл боловсрол зэрэг чиглэлээр иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл болон хувийн хэвшлийнхэнтэй идэвхтэй харилцан ажиллах буюу хамтран тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байх;” гэж нэмэх;
 
21. Дүрмийн 14.1.17. гэж нэмсний дараа “14.1.18.энэ дүрмийн 9.1.13-т заасан эрх, үүрэг.” гэж нэмэх;
 
22. Дүрмийн 17.1-ийн “нэгээс хоёр” гэснийг “нэг” гэж өөрчлөх;
 
23. Дүрмийн 20.1-ийн “310” гэснийг “…хүртэл” гэж тоог бууруулан өөрчлөх, мөн хэсгийн “оролцуулан” гэсний дараа “аймаг,нийслэлийн намын хорооны саналыг харгалзан” гэж нэмэх;
 
24. Дүрмийн 20.3.11-д заасныг “жил бүр улс орны нийгэм,эдийн засаг,байгаль орчин,улс төрийн амьдралын тулгамдсан асуудлаар тусгайлан хэлэлцүүлэг хийж, бодлогын шийдэл бүхий санал,дүгнэлт гаргах;” гэж өөрчлөх;
 
25. Дүрмийн 20.3.13-ын 2 дахь өгүүлбэрийн “хязгаарласан байхыг хориглоно.” гэсний дараа “Энэ заалт хууль тогтоомжид нэмэлт,өөрчлөлт орсонтой холбогдуулан түүнд нийцүүлэн намын Бага хурал намын бүтэц,зохион байгуулалттай холбоотой нэмэлт,өөрчлөлтийг намын дүрэмд оруулах тохиолдолд хамаарахгүй.” гэж нэмэх;
 
26. Дүрмийн 20.3.13-ын дараа “20.3.14.Бага хурлын хуралдааны дэгийн тухай журмыг тогтоох.” гэж нэмэх;
 
27. Дүрмийн 22.1-ийн “Бага хурлын гишүүн” гэсний дараа “намын гишүүний үндсэн эрх,үүргээс гадна” гэж нэмэх;
 
28. Дүрмийн 22.1.3-ыг “22.1.3.Бага хурлын хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж таслах эрхтэй оролцох.Бага хурлын хуралдааны дэгийг чанд сахих;” гэж өөрчлөх;
 
29. Дүрмийн 22.1.5-ын дараа “22.1.6.Намын сонгуульт гишүүний хувьд энэ дүрмийн 46.3-т заасан хураамжийг тогтоосон хугацаанд бүрэн өгөх;” гэж нэмэх;
 
30. Дүрмийн 22.1.6. гэж нэмсний дараа “22.1.7.харъяалагдах аймаг,нийслэлийн хороонд жил бүр Бага хурлын гишүүний хувьд ажлаа тайлагнах бөгөөд энэхүү тайлангаа дараа оны эхний улиралд багтаан намын Удирдах зөвлөлийн ажлын албанд ирүүлж байх;” гэж нэмэх;
 
31. Дүрмийн 22.1.7. гэж нэмсний дараа “22.1.8.намын дүрмийн заалт болон хууль зөрчсөн хэрэгт холбогдсон  буюу эсхүл хэвлэл мэдээллээр тухайлан шүүмжлэгдэн намын нэр хүнд,эрх ашиг хөндөгдөж,уг асуудлаар Хяналтын ерөнхий хорооноос тайлбар хүссэн тохиолдолд Бага хурлын гишүүний хувьд намын Хяналтын ерөнхий хороонд хариуг шуурхай өгч байх;” гэж нэмэх;
 
32. Дүрмийн 22.1.8. гэж нэмсний дараа “22.1.9.намын дарга,Удирдах зөвлөлөөс хариуцуулан даалгасан үүрэг даалгаврыг биелүүлэх;” гэж нэмэх;
 
33. Дүрмийн 22.1-ийн дараа “22.2.намын Бага хурлын гишүүнээс дараахь тохиолдолд намын Хяналтын ерөнхий хорооны дүгнэлт гарч,намын Бага хуралд оруулан танилцуулснаар Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн шийдвэр гарсанд тооцно: 22.2.1.Бага хурлын хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш удаа оролцоогүй бол; 22.2.2.намын гишүүний татвар болон сонгуульт/Бага хурлын/гишүүний хураамжаа 4 улирал өгөөгүй бол; 22.2.3.намаас хариуцуулан өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй буюу үл биелүүлсэн бол; 22.2.4.12 сараас дээш хугацаагаар гадаад улсад ажиллаж амьдрах болсноос Бага хурлын хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон бол; 22.2.5.Аймаг, нийслэлийн намын хорооноос Бага хурлын гишүүнээс эгүүлэн татах санал ирүүлсэнийг намын Удирдах зөвлөл хүлээн авч дэмжсэн бол.” гэж нэмэх;
 
34. Дүрмийн 23.1-ийг “23.1.Намын Удирдах зөвлөлийн дэргэд Үндэсний хөгжил,шинэтгэл; Залуучууд,гэр бүл,эрүүл мэнд; Нийгмийн хамгаалал,хөдөлмөр; Байгаль орчин,хөдөөгийн хөгжил; Авилгын эсрэг хуулийн засаглалын асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий Бодлогын хороод ажиллана.”гэж өөрчлөх;
 
35. Дүрмийн 23.2-ыг бүхэлд нь хасах;
 
36. Дүрмийн 24.2.4-ийн “шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон” гэснийг “шийдвэрийг хэрэгжүүлэх,намын хүний нөөцийн бодлоготой холбогдсон” гэж өөрчлөх;
 
37. Дүрмийн 24.2.4-ийн дараа “24.2.5.УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Нам дангаар болон эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон буюу эсхүл намын дарга УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ахлагчийн үүргийг давхар гүйцэтгээгүй бол намын Удирдах зөвлөлийн хуралдааныг намын дарга удирдах.” гэж нэмэх;
 
38. Дүрмийн 24.2-ын дараа “24.3.УИХ-ын сонгуульд Нам олонхи болсон бол намын дарга  Ерөнхий сайд байна.” гэж нэмэх;
 
39. Дүрмийн 24.3. гэж нэмсний дараа “24.4.Намын даргын дэргэд намын бодлого,үйл ажиллагааны уламжлал,залгамж чанар,нэгдэл нягтралыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч,УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож,томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна.” гэж нэмэх;
 
40. Дүрмийн 26.1-ийн “29-31” гэснийг “..-..” гэж бууруулан өөрчлөх;
 
41. Дүрмийн 26.3-ыг “26.3.Энэ дүрмийн 24.2.5-д зааснаас бусад тохиолдолд Удирдах зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлно.” гэж өөрчлөх;
 
42. Дүрмийн 27.1.2-ыг “27.1.4.намын Бодлогын хорооноос гаргасан саналыг үндэслэн бодлогын тодорхой асуудлаар намын хэмжээний хэлэлцүүлэг явуулах;” гэж өөрчлөх;
 
43. Дүрмийн 27.1.4-ийг “27.1.4.намын хүний нөөцийн бодлого,журмыг баталж хэрэгжүүлэх;” гэж өөрчлөх;
 
44. Дүрмийн 27.1.11-ийн дараа “27.1.12.намын сахилга,ёс зүйн байдлын талаар намын Хяналтын Ерөнхий Хорооны мэдээллийг хагас жил тутам сонсон намын холбогдох байгууллага,албан тушаалтанд зохих үүрэг даалгавар өгөх;” гэж нэмэх;
 
45. Дүрмийн 27.1.12.гэж нэмсний дараа “27.1.13.Удирдах зөвлөлийн хуралдааны дэгийн тухай журмыг тогтоох;” гэж нэмэх;
 
46. Дүрмийн 27.1.13.гэж нэмсний дараа “27.1.14.намын Бага хурлаас шилжүүлсэн буюу даалгасан бусад эрх,үүрэг.” гэж нэмэх;
 
47. Дүрмийн 27.2-ыг “27.2.Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн нь Ерөнхий нарийн бичгийн дарга,Нарийн бичгийн дарга нараас нараас бүрдэх бөгөөд Намын Удирдах Зөвлөлийн ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, аж ахуй,санхүүгийн холбогдолтой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй.” гэж өөрчлөх;
 
48. Дүрмийн 28.1-ийг “28.1.Удирдах Зөвлөлийн хуралдааныг намын дарга,эсхүл Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна.” гэж өөрчлөх;
 
49. Дүрмийн 28.2-ыг “28.2.Удирдах Зөвлөлийн гишүүдийн олонхи нь шаардсан бол намын дарга,Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулах үүрэгтэй.” гэж өөрчлөх;
 
50. Дүрмийн 28.3-ын “Удирдах зөвлөлийн хуралдааныг” гэсний өмнө “28.3.Энэ дүрмийн 24.2.5-д зааснаас бусад тохиолдолд” гэж нэмэх;
 
51. Дүрмийн 29.1.5-ын дараа “29.1.6.намын гишүүд,иргэдээс намын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал хүсэлт бүхий өргөдөл,гомдолд хариу өгөх ажлыг зохион байгуулах;” гэж нэмэх;
 
52. Дүрмийн 29.1.6. гэж нэмсний дараа “29.1.7.намын даргаас өгсөн үүргийг биелүүлэх.”;
 
53. Дүрмийн 30.3-ыг “30.3.Удирдах Зөвлөлийн ажлын алба УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагаанд  эрх хэмжээнийхээ хүрээнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.” гэж өөрчлөх;
 
54. Дүрмийн Наймдугаар бүлгийн гарчгийн “НАМЫН ХЭВЛЭЛ” гэсний дараа “МЭДЭЭЛЭЛ” гэж нэмэх;
 
55. Дүрмийн 31.3-ын дараа “31.4.Намын сонгуульт гишүүн бүр намын хэвлэл захиалах үүрэгтэй бөгөөд намын Бага хурлын гишүүний хураамж,хандиваас намын хэвлэлийг бэлтгэх ажлыг санхүүжүүлэн  намын гишүүн бүхий айл өрх бүрт сар тутмын тусгай дугаарыг үнэ төлбөргүй хүргэх намын мэдээллийн нэгдсэн үйлчилгээг намын Удирдах зөвлөл, аймаг,нийслэлийн намын хороод хамтран хариуцаж,намын анхан шатны байгууллагаар дамжуулан зохион байгуулна.” гэж нэмэх;
 
56. Дүрмийн 31.4. гэснийг “31.5.” гэж өөрчлөх;
 
57. Дүрмийн 31.5. гэж нэмсний дараа “31.6.Намын бүх шатны байгууллага мэдээллийн технологийг бүтээлчээр ашиглан цахим болон бусад суваг, хэрэгслээр мэдээллийн үйл ажиллагаагаа тогтмол идэвхтэй явуулна. Нам зохион байгуулалт,үйл ажиллагаандаа мэдээллийн нэгдмэл удирдлагатай байх, шуурхай,зөв урсгалтай байх тусгай зарчмыг баримтлан ажиллана.” гэж нэмэх;
 
58. Дүрмийн 32.1-ийн “Нам” гэсний дараа “хараат бус,бие даасан” гэж нэмэх;
 
59. Дүрмийн 33.2-ын “нийслэлийн” гэснийг “нийслэл,дүүргийн” гэж өөрчлөх;
 
60. Дүрмийн 33.3-ын “23 хүртэл” гэснийг “..хүртэл” гэж бууруулан өөрчлөх;
 
61. Дүрмийн 33.3-ын 2 дахь өгүүлбэрийн “Хяналтын хороо байгуулна.” гэсний дараа “Хяналтын байгууллагын гишүүнээр сонгогдох намын гишүүн нь намд гишүүнээр элсээд таваас доошгүй жил болсон; гэмт хэрэг,ёс зүйн зөрчилд холбогдон ял шийтгэл хүлээж байгаагүй; ашиг сонирхлын зөрчилгүй; гучин нас хүрсэн; намын дүрмийг хэрэглэх мэдлэг чадвар сайтай намын гишүүн байх шаардлагыг хангасан байвал зохино.” гэж нэмэх;
 
62. Дүрмийн 33.4-ийг “33.4. Хяналтын Ерөнхий Хорооны болон аймаг, нийслэлийн хяналтын хороодын дарга,дэд даргыг гишүүд дотроосоо сонгоно. Хяналтын Ерөнхий Хорооны дарга,дэд дарга болон аймаг, нийслэлийн хяналтын хороодын дарга нар бүтэн орон тоогоор ажиллана. Хяналтын Ерөнхий Хорооны дарга намын Бага хурал,Удирдах зөвлөлийн хуралдаанд; аймаг,нийслэл,дүүргийн хяналтын хороодын дарга аймаг, нийслэл,дүүргийн намын хорооны хуралдаанд тус тус зөвлөх эрхтэй оролцоно.”
 
63. Дүрмийн 33.5-ын “Хяналтын Ерөнхий Хороо болон аймаг,нийслэлийн намын хороо нөхөн сонгож болно.” гэснийг “түүний оронд Хяналтын Ерөнхий Хороо намын даргатай зөвшилцөн; аймаг,нийслэл,дүүргийн хяналтын хороо Хяналтын Ерөнхий Хороотой зөвшилцөн тус тус нөхөн сонгож болно.” гэж өөрчлөх;
 
64. Дүрмийн 33.6-гийн “33.6.Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэргэд энэ дүрмийн 33.7-д зааснаас бусад намын сонгуульт болон намаас санал болгон сонгогдож,томилогдсон албан тушаалтны ёс зүйн байдалд хяналт тавих намын Ёс зүйн зөвлөл ажиллана. Ёс зүйн зөвлөлийн дарга нь Хяналтын ерөнхий хорооны дэд дарга байна.” гэж нэмэх;
 
65. Дүрмийн 33.7-г “33.7. Аймаг,нийслэлийн намын Хяналтын хороо нь Ёс зүйн зөвлөлийн эрх,үүргийг хэрэгжүүлж тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа намын сонгуульт болон намаас санал болгон сонгогдож,томилогдсон албан тушаалтны ёс зүйн байдалд хяналт тавина.” гэж өөрчлөх;
 
66. Дүрмийн 33.8-ын “хорооны” гэснийг “зөвлөлийн” гэж өөрчлөх;
 
67. Дүрмийн 33.8-ын дараа “33.9.Намын хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцлийг тухайн шатны байгууллага хариуцан ажиллана. Хяналтын Ерөнхий Хороо болон аймаг,нийслэл,дүүргийн хяналтын хороо жилийн төсвөө боловсруулан батлаж, намын Удирдах зөвлөл болон тухайн шатны намын хорооны төсөвт тусгана.” гэж нэмэх;
 
68. Дүрмийн 34.1.2-ыг “34.1.2.намын хүний нөөцийн бодлого,журмын хэрэгжилтэд; намын сонгуульт болон намаас санал болгон сонгогдож, томилогдсон албан тушаалтны ёс зүйн байдалд тус тус хяналт тавих;” гэж өөрчлөх;
 
69. Дүрмийн 34.1.8-ын “намаас” гэсний өмнө “авилга,ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус холбогдох байгууллагатай хамтран ажиллах;” гэж нэмэх;
 
70. Дүрмийн 36.2-ын дараа “36.3.УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулийн өмнөх жилийн 10 дугаар сарын 1-нээс өмнө тухайн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй намын гишүүн сонгуулийн холбогдох тойргийн нийт сонгогчдын 5-аас доошгүй хувийн дэмжлэгийг илэрхийлсэн гарын үсгийг баталсан загвар,маягтын дагуу цуглуулан  УИХ-ын сонгуулийн тухайд Намын Удирдах зөвлөлийн ажлын албанд; орон нутгийн сонгуулийн тухайд аймаг,нийслэлийн намын хороо, намын анхан шатны байгууллагад тус тус ирүүлсэн байна.” гэж нэмэх;
 
71. Дүрмийн 37.1-ийн “хэлэлцүүлгийн” гэсний өмнө “намын гишүүд болон гишүүн бус иргэдийн өргөн оролцоотой чөлөөт, ардчилсан, шударга өрсөлдөөнт”гэж нэмэх;
 
72. Дүрмийн 37.2-ын “УИХ-ын” гэсний өмнө “37.2.Энэ дүрмийн 37.1-д заасан хэлэлцүүлгээр тодорсон 2 хүртэл нэр дэвшин сонгогдох боломжтой гэж үзсэн” гэж нэмэх;
 
73. Дүрмийн 39.1-ийг “39.1.УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам   дангаар болон эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон тохиолдолд намын дарга огцрох хүсэлтээ буюу эсхүл өөрт нь итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг Намын Их хуралд тавина. Намын Их хурал намын даргын огцрох хүсэлтийг хүлээн авсан буюу эсхүл түүнд итгэл үзүүлээгүй бол намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Шинээр намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,Удирдах зөвлөлийг сонгох хүртэл  намын дүрмээр хүлээсэн  эрх,үүргээ өмнөх намын дарга,Ерөнхий нарийн бичгийн дарга,Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ. Намын дарга,Ерөнхий нарийн бичгийн дарга,Удирдах зөвлөл ийнхүү огцорсон нь сонгуульт үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн Удирдах зөвлөлийн гишүүн намын удирдах албан тушаалд нэрээ дэвшүүлэхэд саад болохгүй.” гэж өөрчлөх;
 
74. Дүрмийн 39.1-ийн дараа “39.2.Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам   цөөнх болж, тухайн шатны Засаг даргаа томилуулах боломжгүй болсон бол аймаг,нийслэлийн намын дарга огцрох хүсэлтээ буюу эсхүл өөрт нь итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг Аймаг,нийслэлийн Бага хуралд, сум,дүүргийн намын хорооны дарга сум,дүүргийн намын хорооны хуралд тус тус тавина. Тухайн шатны намын хурал намын даргын огцрох хүсэлтийг хүлээн авсан буюу эсхүл түүнд итгэл үзүүлээгүй бол намын дэд дарга болон тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Шинээр намын дарга,дэд дарга,Тэргүүлэгчдийг сонгох хүртэл  намын дүрмээр хүлээсэн  эрх,үүргээ өмнөх намын дарга,дэд дарга, Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ. Намын дарга,дэд дарга,Тэргүүлэгчид ийнхүү огцорсон нь сонгуульт үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн Тэргүүлэгч гишүүн намын удирдах албан тушаалд нэрээ дэвшүүлэхэд саад болохгүй.” гэж нэмэх;
 
75. Дүрмийн 41.3-ийн “хороонд” гэснийг “зөвлөлд” гэж өөрчлөх;
 
76. Дүрмийн 42.1-ийг “42.1.Монгол Ардын Намын дэргэд намын эрхэм зорилго,хичээн эрмэлзэх зүйлийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ татан оролцуулж дэмжих, намын үзэл баримтлал,үйл хэргийг сурталчлан таниулах, иргэдэд тустай олон нийтийн ажилд туслах чиглэлээр Ахмадын холбоо,Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо,Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо,Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо болон намын дэргэдэх Сан үйл ажиллагаагаа хууль болон тус тусын дүрмийн хүрээнд явуулна.” гэж өөрчлөх;
 
77. Дүрмийн 42.4-ийг “42.4.Монгол Ардын Нам үндэсний эрх ашгийн үүднээс үйлдвэрчин болон иргэний нийгмийн бусад байгууллагатай хүний эрх, ногоон хөгжил, байгаль хамгаалал, иргэдийн соёл боловсрол, биеийн тамир спортын чиглэлээр түншлэлийн зарчмаар идэвхтэй хамтран ажиллана. Нам дэргэдэх Сангийн шугамаараа нийгмийн чанартай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт,судалгааны ажил явуулахыг дэмжих бөгөөд энэ зорилгоор гэрээний үндсэн дээр намын дэргэдэх болон иргэний нийгмийн бусад байгууллагуудад зарим ажил үүргийг шилжүүлэн гүйцэтгүүлэх буюу эсхүл хамтран зохион байгуулж болно.” гэж өөрчлөх;
 
78. Дүрмийн 43.3-ын дараа “43.4.Намын Удирдах зөвлөлийн дэргэд намын санхүүжилтийг бүрдүүлэх, зохион байгуулах, мэргэжил,арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий Санхүүжилтийн хороотой байна. Санхүүжилтийн хорооны бүрэлдэхүүн,зохион байгуулалт,үйл ажиллагааны журмыг Удирдах зөвлөл тогтооно.” гэж нэмэх;
 
79. Дүрмийн 45.2-ыг “45.2.Гишүүний татварыг намын үүр, анхан шатны хороодын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан зарцуулна.” гэж өөрчлөх;
 
80. Дүрмийн 45.3-ын эхний өгүүлбэрийн “төлнө.” гэсний дараа “Намын гишүүн татвараа дүйцүүлэх хэлбэрээр төлж болно.” гэж нэмэх;
 
81. Дүрмийн 46.3-ыг “Намын сонгуульт гишүүний хураамжийн хэмжээ,түүний хуваарилалт,зарцуулалтыг намын Бага хурлаас баталсан намын санхүүжилтийн журмаар тогтооно.” гэж өөрчлөх;
 
82. Дүрмийн 47.3-ыг бүхэлд нь хасах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж