Олон улсын хэвлэлүүдэд ярилцлага өглөө

Хуучирсан мэдээ: 2013.10.26-нд нийтлэгдсэн

Олон улсын хэвлэлүүдэд ярилцлага өглөө

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ дахь айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага тусгайлан ярилцлага авлаа.

“Bloomberg” телевиз, “Wall Street” сонин, Хятадын “CCTV News” сувгийн сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон айлчлалын үр дүнгийн талаар сонирхсон юм. Олон улсын мэдээллийн сувгуудаас Монголын уул уурхайн том ордуудын үйл ажиллагаа, тэдгээрийн гадаадын хөрөнгө оруулалтын талаар Засгийн газраас нь барьж буй бодлого, байр суурийг онцлон тодрууллаа. Тэр дундаа Оюутолгой ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хоорондын яриа хэлэлцээ хэр ахицтай яваа, үр дүнтэй хамтын ажиллагааг урагшлуулахын тулд Монгол Улсын Засгийн газраас ямар алхам хийж байгааг лавлалаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэлхийд данстай том ордуудынхаа асуудалд гадаадын хөрөнгө оруулагчидтай ил тод, нээлттэй зарчим баримталж байгааг хэлээд, Оюутолгойн олборлолын үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын зүгээс шалтгаалсан ямар нэг хүлээгдэл байхгүйг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж