&#34City cup&#34 өрсөлдөөнтэй болж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.26-нд нийтлэгдсэн

&#34City cup&#34 өрсөлдөөнтэй болж байна

Нийслэл
хот байгуулагдсаны 374 жилийн ой, нийслэлийн өдрийг угтаж, нийслэлд үйл
ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зохион байгуулж буй “CITY CUP”
боулингийн тэмцээн өнөөдөр болж байна.

Тэмцээний
урьдчилсан шатны тоглолт өнөөдөр, маргааш буюу аравдугаар сарын 26, 27-нд “Big Bowling” төвд
болох бол финалын тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 02-нд болно.
Арван сая төгрөгийн шагналын сантай уг уралдааны ялагч баг гурван сая
төгрөгийн эзэн болох бөгөөд шилдгийн шилдгүүд өрсөлдөж буй энэ удаагийн тэмцээнд 50 гаруй байгууллагын баг оролцож байна.

“CITY CUP”
боулингийн тэмцээнийг энэ удаа АПУ компанийн "Оргилуун" брэнд ивээн тэтгэж байгаа юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж