Нийтийн тээврийн маршрутыг гар утаснаасаа мэдэж болно

Хуучирсан мэдээ: 2013.10.26-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн маршрутыг гар утаснаасаа мэдэж болно

Нийслэлийн Удирдлагын  зөвлөлийн 10 сарын 24-ний ээлжит хуралдаанаар ухаалаг утастай иргэд дэлхийн хаанаас ч нийслэлийн мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжийг олгох “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшн боловсруулж байгаа талаарнийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга Б.Бат-Өлзий танилцууллаа.

Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас боловсруулж буй “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшнд нийслэлийн бүхий л мэдээлэл байгаа бөгөөд та гар утсаараа нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn цахим хуудсанд нэвтэрч, нийслэлийн ИТХ-ын тогтоол, шийдвэр, нийслэлийн Засаг даргын Захирамж,  гадаад, дотоод зардлын тайланг үзэхээс гадна нийслэлээс зарлагдаж байгаа тендер, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын байршлын мэдээллийг авах боломжтой.

Та аппликэйшныгашиглан нийтийн тээврийн маршрутыг харж, ямар чиглэлийн автобусаар хаана хүртэл явж болохоо мэдэж болох боломжтой болох юм. Мөннийслэлтэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг заавал өөрийн биеэр өгөх шаардлагагүй,  аппликэйшны Smart UB буланд ороод санал хүсэлтээ явуулж, хариугаа утсаараа авах юм. Зам засвар, шинэчлэлийн ажлын үеэр аль зам дээр ямар компани зам тавьж байгаа, хэзээ хаагдаж, ашиглалтад орох талаарх мэдээллийг ч авч болно. Мөн “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшнаар дамжуулан түргэн тусламж дуудах боломжтой. Энэхүү аппликэйшныг боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга бэлтгэл ажлыг сайтар ханган 2014 оны 1-р сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлэх үүрэг өглөө. “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшн ашиглалтад орсноор дэлхийн өнцөг булан бүрээс иргэд нийслэлийн мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг ухаалаг гар утсаараа дамжуулан авах таатай нөхцөл бүрдэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж