Miley Cyrus найз залуудаа хайргүй

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Miley Cyrus найз залуудаа хайргүй

Дуучин Miley Cyrus зөвхөн дуучин төдийгүй чадварлаг жүжигчин гэдгээ “The Last Song” нэртэй кинонд тоглон харуулсан билээ. Энэхүү кинонд хамтран тоглосон жүжигчин Liam Hemsworth-той хайр дурлалын холбоотой хэмээн бичигдэн, тэд ч өөрсдийн харилцааны талаар хүлээн зөвшөөрсан. Харин дуучин бүсгүй “Now” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Бид бие биедээ таалагддаг. Бие биенээ юу хүсч байгааг маш сайн мэдэрдэг. Энэ л бидний харилцааны гол тулгуур нь байх. Тэрнээс би түүнд хайртай биш. Би ер нь амьдралдаа хүнд хайртай болж үзээгүй. Удахгүй би хайртай учрана гэдэгтээ итгэлтэй байгаа. Харин Liam-ын хувьд тэр үнэхээр сайн залуу бас сайн найз маань. Бидний харилцаанд хайр дутагддагүй” хэмээн ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж