
Израилийн Шфела районы 60 настай эрийг өөрийн төрсөн дөрвөн охиноо олон жилийн турш хүчиндэж байсан, тэднийг садар самуунд татан оролцуулсан гэж баривчилсан байна.
Хэрэгт сэжиглэгдсэн этгээд өөрийн гэм бурууг хэсэгчлэн хүлээсэн байна. Орон нутгийн шүүгч Ришон ле-Ционын хүсэлтээр цагдаагийнхан сэжигтэнг урьдчилан хорих төвд саатуулах хугацааг сунгажээ.
Одоо 20 настай түүний охин цагдаад гомдол гаргасны дараа сэжигтэнг барьсан юм. Тэр эмэгтэйн мэдүүлснээр эцэг нь түүнийг таван настайгаас нь эхлэн хүчиндэж ирсэн ба мөн эгч дүү нартай нь ч бас тийм маягаар харьцаж байжээ.