&#34Дубай кaб&#34 тэмцээний аварга ням гаригт тодорно

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

&#34Дубай кaб&#34 тэмцээний аварга ням гаригт тодорно

Филиппин улсын Тагатая хотноо Азийн хотуудын аварга шалгаруулах "Дубай кaб" тэмцээн болж байна. Тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдлээ.

Энэ
сарын 20-нд эхэлсэн тус тэмцээнд Монгол, Филиппин, Малайз, Сингапур,
БНСУ, Иран зэрэг улсын 18 хотын 87 тамирчид өрсөлдөж байна. Тэмцээн
зөвхөн эрэгтэй шатарчдын дунд болж буй бөгөөд Монгол улсаас хоёр баг оролцож байна.

Өчигдөр тэмцээний долдугаар өргийн тоглолт болж, Улаанбаатар хотын баг тэмцээнийг зохион байгуулагч орны багтай тоглож, 1,5:2,5 харьцаагаар ялагдаж, нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт бичигдлээ. Харин Эрдэнэт хотын багийн хувьд мөн эзэн орны багтай тоглож, 1:3-ийн харьцаагаар ялагдаж, нийлбээр дүнгээр 11-р байрт бичигдэж байна. Өнөөдөр наймдугаар өрөгт Улаанбаатар баг БНХАУ, Эрдэнэт хотын баг АНЭУ-ын багтай тус тус оноолт таарсан. Тэмцээнийг долоон өргийн дараах байдлаар Филиппиний баг тэргүүлж, БНХАУ-ын хоёр баг удаалж, Улаанбаатарын багт дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

Улаанбаатар хотын багт: ИМ
Б.Гүндаваа (2500), ОУШХМ М.Гүнбаяр (2389), ОУМ Г.Мөнхгал (2400), ОУШХМ
С.Билгүүн (2284) нар болон эмэгтэйчүүдийн ИМ, эрэгтэйчүүдийн ОУМ
Б.Мөнгөнтуул (2440).

Эрдэнэт хотын багт: ОУМ Н.Баттулга (2396), О.Билэгсайхан (2071), Ч.Ганболд (2171), Ш.Төрбат (2035), Ё.Баярсайхан (2022) нар өрсөлдөж байна

Тэмцээн швейцарь системээр есөн тавил тавих бөгөөд ирэх ням гаригт аварга баг тодорно.

Б.МӨНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж