Төвийн зарим газраар бага зэргийн цас орно

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Төвийн зарим газраар бага зэргийн цас орно

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөө маргаашдаа /10.26-27/ баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

2013 оны 10 дугаар сарын 25-ны 20 цагаас 10 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр.Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

2013 оны 10 дугаар сарын 27-ноос 10 дүгаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   27-нд зарим газраар, 28-нд зүүн болон говийн нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градусдулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж