СЗХ-ноос сэрэмжлүүлэг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

СЗХ-ноос сэрэмжлүүлэг гаргажээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, журмыг хангасан 100 ББСБ-ын гадаад валютын арилжаанд хяналт, шалгалт хийдэг байна.

Энэ хүрээнд иргэдийг гадаад валютын арилжаа хийхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон газраар үйлчлүүлэхийг анхаарууллаа. Тодруулбал, валютын арилжаа хийхдээ учирч болзошгүй хохирлоос сэргийлж тухайн байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шалгах, арилжааны баримтаа авч хэвших хэрэгтэйг албаныхан хэлсэн юм. Тусгай зөвшөөрөлгүй байгууллага, хувь хүмүүсээр мөнгөө солиулахдаа ямар нэгэн байдлаар хохирсон нөхцөлд хариуцлагыг иргэд өөрсдөө хүлээх юм байна.

Гадаад валютын арилжааг эрхэлж буй Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлгүй байгууллага, хувь хүмүүстэй холбогдох зөрчлийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны  7011-7098 дугаарын утсаар тогтмол авч байна.

Хорооноос мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийж, хууль, журам зөрчсөнийг тогтоовол торгох, үйл ажиллагааны орлогыг хураах хүртэл арга хэмжээ авах ажээ.

Тусгай зөвшөөрөл авч, албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг валют арилжааны газруудыг ЭНД дарж харна уу.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж