Израилийн эдийн засаг АНУ-ынхаас хурдан өсөнө

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Израилийн эдийн засаг АНУ-ынхаас хурдан өсөнө

Фото: ISRA.com

Ирэх жилд Израилийн эдийн засгийн өсөлт АНУ-ын эдийн засгийнхаас давсан байх боловч Египетынхийг гүйцэхгүй гэсэн дүгнэлтийг Британийн "The Economist" сэтгүүл хийжээ. Уг сэтгүүл дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дүгнэлтийг нийтэлсэн ба түүгээр Израилийн эдийн засгийн өсөлт 3,6 хувьтай, АНУ-ынх гурван хувьтай, Евро бүсийн орнуудийн эдийн засгийн өсөлт 1,3 хувьтай байх гэнэ. Евро мөнгөний хямралаас өмнө Европ эдийн засгийн өсөлтөө 1,5 хувь гэж үзэж байжээ. АНУ харин төлөвлөж байснаас хурдан хямралаас гарч байгаа учир түүний үзүүлэлтийг 0,3 хувиар нэмэгдүүлсэн байна. Эдийн засгийн өсөлт нь буурах хоёр орон дэлхийд байгаа нь Грек, Венесуэл хоёр болсон байна.
Израиль эдийн засгийнхаа өсөлтөөр дэлхийн олон орнуудаас давах ба Испанийн эдийн засаг 0,6 хувиар, Италийнх 1,1 хувиар, Германых 1,6 хувиар, Японых 1,7 хувиар тус тус өснө. Эдийн засгийн хамгийн өндөр өсөлт Хятадад 8,1 хувьтай байх ба дараалаад Энэтхэгт найман хувь, Индонезид 5,9 хувь, Египетэд 5,3 хувийн өсөлт гарах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж