“Канадын боловсрол” үзэсгэлэн яармагийг сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

“Канадын боловсрол” үзэсгэлэн яармагийг сонирхоорой

Монгол дахь Канадын Элчин сайдын яамнаас Канадын боловсролын үзэсгэлэн яармагийг аравдугаар сарын 27-ны ням гаригт  зохион байгуулах гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа эл үзэсгэлэнд Канадын өнцөг бүрээс  20 гаруй боловсролын байгууллага оролцох ажээ.  Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Геүлдхок  “Боловсрол бол тэргүүлэх ач холбогдол өгөх салбарын нэг” гэсэн бол  Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Залуу үеийнхэнд хийж байгаа хөрөнгө оруулалт нь улс үндэстний ирээдүйн амжилт, дэвшил хөгжилд чухал ач холбогдолтой“ хэмээн өгүүлж байна.

Канадын Боловсролын үзэсгэлэн яармаг нь ням гаригт “Блю Скай Тауэр”-ын  гуравдугаар давхарт нээгдэх бөгөөд  ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, ахлах ангийн сурагчдад боломж олгохоороо онцлог юм. 

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж