СУИС-ийнхан өдөржин тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

СУИС-ийнхан өдөржин тоглолт хийнэ

Нийслэлийн 374 жилийн ойн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийнхэн нийслэлчүүддээ нэгэн өвөрмөц бэлэг бэлджээ.  Тус дүүргээс  “Хотын гудамж-Миний нутаг” урлаг соёлын наадмыг  аравдугаар сарын 27-ны өдөр Анкарагийн гудамж  буюу тавдугаар сургуулийн урд талд  зохион байгуулах ажээ.  Эл өдөр төрийн байгууллагууд  хийсэн ажлаа танилцуулж, хийх ажлаа тайлагнах бол  СУИС-ийн оюутнууд бүтэн өдрийн турш тоглолт хийх гэнэ. Дүүргээс  “Хотын гудамж-Миний нутаг” урлаг соёлын  наадмын нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон дүүргийн удирдлагууд  оролцоно. Соёл урлагийн наадам ням гаригт 11.00 цагт эхэлнэ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж