Багачуудын нэвтрүүлэг бэлтгэхэд ССАЖЯ дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Багачуудын нэвтрүүлэг бэлтгэхэд ССАЖЯ дэмжинэ

Соёл,
спорт, аялал жуулчлалын яамнаас хэвлэл мэдээлэл, радио, телевизийн
байгууллагын удирдах зөвлөл болон дарга, захирал нарт хандан хүсэлт
хүргүүлжээ.

Энэхүү хүсэлтэд “Хүүхэд залуучуудыг номтой
нөхөрлүүлж, төлөвшүүлэн гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын
төлөөлөгч та бүхний дэмжлэг нэн чухал юм. Иймд та бүхнээс сургуулийн
өмнөх болон бага ангийн сурагчдад зориулж хүүхдийн үлгэр, туульсийн цаг
гаргах, нэвтрүүлэг бэлтгэх ажлыг уран бүтээлийн бодлогодоо тусгахыг
хичээнгүйлэн хүсэж байна. Хэрэв энэ чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэвэл бид 
ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн болон Соёлын өвийн төв, Үндэсний номын
сангийн мэдээллийн баазуудыг түшиглэн, шаардлагатай мэдээллийг ашиглах
боломжоор хангаж өгөх, та бүхний сонгосон үлгэр туульсийг өв сангаас үнэ
төлбөргүй гаргаж өгөх зэргээр дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг
үүгээр мэдэгдэж байна” гэжээ.  


Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж