Уран бүтээлчдийн талбайтай болно | News.MN

Уран бүтээлчдийн талбайтай болно

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Уран бүтээлчдийн талбайтай болно

НИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 103 дугаар
тогтоолоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн
Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар зочид буудлын өмнөх
тайлбайд байруулах шийдвэр гаргасан.

Үндэсний соёл амралтын
хүрээлэнд байрлаж байсан уг хөшөөг уран барималын шилдэг шийдлийг
тусгасан ховор бүтээлүүдийн нэг хэмээн үздэг ч байшин, барилгаар
хүрээлэгдэн үзэгдэх орчин болон хамгаалалт нь алдагдсан байсан юм.
Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу хөшөөг шинэчлэн
засварлаж, нийслэлийн ойн өдрөөр Улаанбаатарын хойморт зална. Харин
хөшөө байсан талбайг уран бүтээлчдийн талбай болгохоор НЕТГ төлөвлөлт
хийж байна.

Энэхүү төлөвлөлт бодит ажил болсноор зураач,
хөгжимчин, уран бүтээлчид энэ талбайд уран бүтээлээ туурвиж, нийслэлийн
иргэд төдийгүй жуулчдад уран бүтээлээ сурталчлах  боломжтой болох юм гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-25 1.232.172.4

goy yum baina shd . urlagtai hot haragdana uidsan uyedee ochih zugaalah gazartai bolno

Avatar

Зочин 2013-10-25 202.21.113.141

BATUUL ICHSENDEE "URAN BUTEELCHDIIN" TALBAI BOLGONO GENUU. HEHE NATSAGDORJ URAN BUTEELCH BAIGAAGUI YUM BOLUU. ODOO HOTIIN TUVD S.ZORIG AGSANII HUSHUU ULDEED BGAA. YAANA DAA.

Avatar

Зочин 2013-10-25 182.160.11.177

tegeed urt tsagaan ovgontiinhon nyygeed irne shyydee,teheer yaahuu.

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.110

Архичдын байрлах талбай шинээр хиймээр байна, уугаад тэндээ хонох боломжтой, ариун цэврийн өрөөтэй газар байхад л болно, тэртээ тэргүй архичин золбин хүмүүс аль үед байх нь тодорхой юм чинь, тэгэхгүйгээс УБ-ын үүдний цэцэрлэгийг бузарлаж тэр хавьд үүрлэж байна шүүдээ, Нацагдоржийг гудманд үхсэн болохооор нь тэнд хөшөөг нь тавьж байгаа юм хачин сэтгэгдэл төрүүлж байна, архичдаа архинаас гаргах боломжгүй нь тодорхой юм нэг байдаг газартай болгочих Үүл баатраа та ч нэг өдөр тэнд очиж магадгүй шүүдээ

Avatar

Зочин 2013-10-25 202.21.106.168

saihan sanaa baina

Avatar

Зочин 2013-10-25 202.21.106.167

saihan sanaa baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж