“Ажилтай, орлоготой Монгол залуу” чуулга уулзалт болно | News.MN

“Ажилтай, орлоготой Монгол залуу” чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

“Ажилтай, орлоготой Монгол залуу” чуулга уулзалт болно

Монгол Улсын Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ бүтээн байгуулалтанд татан оролцуулж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангах улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, хот суурингаас хөдөө орон нутагт шилжин суурьших, ажил эрхлэх санаачлагыг дэмжих чиглэлд Хөдөлмөрийн яамнаас санаачлан олон арга хэмжээ зохион байгуулсан юм. Тухайлбал, тус яам Монгол Залуучуудын холбооны Хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг санаачлан “Сумын залуус” , “Ажлын гараа” , “Цагийн ажил” төслүүдийг  өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн хоёр сарын турш 21 аймаг, 331 суманд хэрэгжүүлснээр оюутан залуучууд амжилттай ажилласан байна. 

Нийтдээ 3000 гаруй залуусыг ажлын байраар ханган орлоготой болгосныг дуулгахад таатай байна гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцоллоо.

Хөтөлбөр хэрэгжүүлэгч талууд ажлаа дүгнэхээр маргааш Төрийн ордонд чуулах гэж байгаа аж. Мөн 21 аймагт хүрч очиж өвөлжөө барьсан “Ажлын гараа” төслийн гавшгай 15 залуусын ажлын тайлантай танилцах, бусдыгаа манлайлан ажилласан шилдэг залуусыг шагнаж урамшуулах зэрэг арга хэмжээ энэхүү арга хэмжээний үеэр болох аж.

Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П. Цагаан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат мөн тус төслүүдэд ажилласан шилдэг залуучууд оролцох юм байна.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-25 27.123.214.109

Unen shuu dee eeljit shou l bhgui yu

Avatar

enhee 2013-10-25 202.21.108.130

ene chuulga uulzaltaa bolio yamar hun ajiltai boloo ve yu ch hiij chadahgui bj

Avatar

enhee 2013-10-25 202.21.108.130

ene chuulga uulzaltaa bolio yamar hun ajiltai boloo ve yu ch hiij chadahgui bj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж