
Нийтдээ 3000 гаруй залуусыг ажлын байраар ханган орлоготой болгосныг дуулгахад таатай байна гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцоллоо.
Хөтөлбөр хэрэгжүүлэгч талууд ажлаа дүгнэхээр маргааш Төрийн ордонд чуулах гэж байгаа аж. Мөн 21 аймагт хүрч очиж өвөлжөө барьсан “Ажлын гараа” төслийн гавшгай 15 залуусын ажлын тайлантай танилцах, бусдыгаа манлайлан ажилласан шилдэг залуусыг шагнаж урамшуулах зэрэг арга хэмжээ энэхүү арга хэмжээний үеэр болох аж.
Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П. Цагаан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат мөн тус төслүүдэд ажилласан шилдэг залуучууд оролцох юм байна.