“Алт” хөтөлбөрийн хүрээнд 66,6 тонн алт олборложээ | News.MN

“Алт” хөтөлбөрийн хүрээнд 66,6 тонн алт олборложээ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

“Алт” хөтөлбөрийн хүрээнд 66,6 тонн алт олборложээ

Монгол улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхтэй. Орос-Манж-Монголын хамтарсан “Монголор” нэгдэл 1900-1919 онд 20 орчим тонн алт олборлосон гэсэн мэдээлэл байдаг.

Харин уул уурхайн салбарын анхны дүрмийг 1913 онд “Олон зүйлийн уурхайг нээж, шийтгэх дүрэм” нэртэйгээр Богд хаан гаргаж байсан байна. Үүний дараа 1923 онд “Ардын засагт Монгол улсын уурхайн дүрэм” гэж батлагдаж байжээ.

Ардчилсан чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш алтны салбар огцом өссөн. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын санаачлан батлуулсан “Алт” хөтөлбөр нь тухайн үед маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн салбарын мэргэжилтнүүд үнэлэн дүгнэж байна. Академич, профессор П.Очирбатын “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи /алт, мөнгө, алмаз/” номын хэлэлцүүлэг өнөөдөр Монголын Уул уурхайн үндэсний ассоциацид боллоо. Уг хэлэлцүүлгээр алтны салбарын талаар хөндсөн илтгэлүүд тавигдсан юм.

1992 онд найман аж ахуйн нэгж 775,6 кг алт олборлож байсан бол “Алт” хөтөлбөрийн хүрээнд 1992-1996 онд 13,125 тонн, “Алт 2000” хөтөлбөрийн хүрээнд 1997-2000 онд 53,486 тонн алт олборложээ. Нийт 66,6 тонн алт олборлосон байна. 1992 онд алт үйлдвэрлэлийн салбарт 950 хүн ажиллаж байсан бол 2000 онд 7500 болтлоо өсчээ. Олборлолтын хажуугаар геологи, хайгуулын ажлыг ч орхигдуулаагүй байна. 1991 онд 140,49 тонн алтны нөөцтэй байсан бол 1992-2000 онд геологи хайгуулын ажлаар 110,36 тонн алтны нөөцийг илрүүлжээ. 2006 онд алтны салбарын хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр дэлхийн топ 10-т орж байсан байна.

“Алтны үнэ маш бага, 200-300 доллар байсан үе. “Алт” хөтөлбөрийн хүрээнд алтны аж үйлдвэрийн салбар Монголын эдийн засгийг өлхөн босгоод ирэх боломжтой байсан. Харамсалтай нь алтны үнэ өнөөдрийнх шиг өндөр байсангүй” хэмээн МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба онцолсон юм.

Мөн дэлгүүрийн лангуун дээр хэдхэн бараатай, зах зээлийн нийгэмд дөнгөж шилжиж байсан тухайн үед үүнээс өөр гарцгүй байсан. Өнөөдрийнх шиг асар их хэмжээний нүүрс, төмрийн хүдэр, газрын тос экспортолж, экспортын орлого нь хэдэн тэрбум доллараар хэмжигддэггүй, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, ямар ч валютын нөөцгүй улсын хувьд алтны салбараа ашиглах нь зөв алхам байсан хэмээн судлаачид үзэж байна.

Тухайн үедээ алтны аж үйлдвэрийн салбар төсвийн орлого, ДНБ-ийн 20 орчим хувийг бүрдүүлж, “Алт” хөтөлбөрийн хугацаанд 107,6 сая долларыг улсын төсөвт төвлөрүүлж байжээ.

Гэхдээ үүний нөгөө талд байгаль орчинд чамгүй сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг ч салбарынхан хэлж байв. 2001 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн салбараас хамааран 5,8 мянган га газар эвдрэлд орсон гэсэн тоо байдаг. Үүний 5,36 мянган га нь 1992-2000 оны хооронд эвдэрсэн газар аж. “Алт” хөтөлбөр эхэлж байхад 1992-1996 онд компаниудын техникийн нөхцөл байдал муу, нөхөн сэргээлтийн талаарх ойлголт бараг байхгүй байсан нь уг хөтөлбөрийн сөрөг үр дагавар юм.

Харин уг хөтөлбөрийг санаачлагч, академич П.Очирбат гуай уг хөтөлбөрийнхөө талаар “Тухайн үеийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулбал тэс өөр дүр зураг гарна. 325 хувийн инфляцитай, гадны зээл тусламж зогссон, өөрийн дотоод нөөц боломжоор эдийн засгийн уналтыг давж гарах шаардлага тулгарсан цаг. Тухайн үед алтны таамаг нөөцийг 3000 тонн гэж үзэж байсан болохоор үүнийг ашиглах хэрэгтэй гэж үзсэн.

“Алт” хөтөлбөрөөр олсон олз ч их бий, гарсан гарз ч их бий. Жилд 600 кг-ыг олборлодог байсан бол 2005 онд 24000 кг болж нэмэгдсэн. Ингэж байж тэр эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулах, зарим талаараа өсөлтийн суурийг бий болгож чадсан хөтөлбөр. Гаднаас мөнгө төгрөгийн зээл авъя гэхэд манай улсын төлбөрийн чадвар ямар байгааг их харна. Ямар ч валютын нөөцгүй, төлбөрийн чадваргүй улсад зээл өгөх хүн олдохгүй. Тийм болохоор төлбөрийн чадвартай болгох, валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарсан. Ингэж байж гаднаас зээл тусламж авч чадна. Хөрөнгө оруулагчид төлбөрийн чадвар ямар байгааг л хамгийн эхлээд хардаг шүү дээ.

Сөрөг зүйл бий. Алт хөтөлбөрийг эхлүүлж байх үед техник технологийн хүчин чадал муугаас болж хаягдал их гарсан. Хоёрдугаарт нөхөн сэргээлт хийдэггүй, дутуу хийдгээс болж байгаль орчны унаган төрх алдагдсан. Мөн 2001 оноос “нинжа” гэсэн бүлэг гарч ирсэн. Ийм гурван янзын гарз гарсан гэж боддог. 20 жилийн өмнөхийг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулж үзвэл учир дутагдалтай. Тухайн үед жингийн туухай дээр тавиад үзвэл арай өөр дүр зураг харагдах байх” хэмээн санал бодлоо хэлсэн юм.

С.Болд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ганболд 2013-10-25 202.170.69.66

өвөрхангай аймгийн харъяат өндөр хэмээх зана-базар нь манжид урвасны шандаа галдан хаанд цохиулж амь үнэнч аймаг худалч хэмээн төв аймгийн эрдэнэ сумын нутагт хийдийн сарьдаг хэмээх газарт хийдийн зүрх гэдэг нэртэй сүм хийд байшин барилга барьж эхлүүлэн улсын нийслэлээ босгохоор оролдож байхад галдан хаан дахин дайлаар ирэх сургаар утсан чинээ амь үнэнч улс орон худалч хэмээн хааны эрдэнэсийн сангаа галтай булнайд булаад хөтөлгөө морьтой урагшаа говиор дамжин амь наана там цаана бээжинд зугтан очоод эрдэнэсийн сангаа булсан газраа хэлээгүйн улмаас тамлуулан амь насаа урвагчийн ёсоор алдсан.одоо хааны эрдэнэсийн сан хийдийн сарьдгаас галтай булнайгийн хооронд нойрсож байгаа болов уу? ямар муу эх орноо худалдаа ч одоогийн их хурлын гишүүдтэй адилдаа адил годилдоо годилч гэсэн хаан хүн шүү дээ. хааны эрдэнэсийн сан шүү дээ.судалгаа шинжилгээ явуулаач. төв аймгийн эрдэнэ сумын нутагт байх элстэйн 100 мод хэмээх газарт галдан хаанаас зугтсан манжууд бас л нэг хэсэг алтаа нуун урагшаа зугтаад мөн эргэн ирэх заяа нь дутсан. тэр манжийн хэддэхь үеийн юм бэ джж нэг хятад чавганц тайваньд амьдардаг гэл үү дээ сонин дээр гараад байсан. 100 модонд ирж мөргөж байна л гэсэн. тэгэхдээ өвөг дээдэс маань энэ нутагт амьдарч байсан гэж сонирхон ирсэн байлгүй. ямарч гэсэн алт малт ухлаа барилаа гэж сонсогдоогүй. домог л юм даа. гэхдээ наргианы 80 хувь нь үнэн байдаг гэж сонссон. багадаа дуулсанаа бичлээ шүү бмтгий хүрз зээтүүгээ үүрээд өглөө эрт гарчихаарай хөлдөж үхнэ шүү золиг минь. газар гэсэхийг хүлээ.

Avatar

Зочин 2013-10-25 182.160.45.8

140+110 тонн нөөцнөөс 66-г нь олборлосон гэж байгааз дээ. наад 2 циймэр чинь юм харж, толгой чинь юм боддымуу гүү муу

Avatar

Zochin 2013-10-25 223.63.26.234

Монгол улс бараг бvх бараагаа юанаар Хятад улсаас авдаг учир долларын хэрэгцээ бараг байдаггvй. Хэдэн машин зоодог хvмvvст л цоохон доллар хэрэгтэй. Харин доллар шатахуун авахад л хэрэг болж байна. Ер нь манай улс хоер хорштэйгоо оорсдийн монгон дэвсэртээр гvйлгээ хийдэг болох хэрэгтэй. Энэ долларын хамаарлаас гарах хэрэгтэй. Тэгэхээр долларын ханшийг Дээрс нь бодлогын хvvг 1хувь болго тэгэж байж vйлдвэрлэл хогжино. Зах зээлийн нийгмээр явж байгаа ондор хогжилтэй орнууд ийм л байдаг. Бодлогын хvv 1 хувиас хэтэрэхгvй байх нь чолоот зах зээлийн нийгмийн зарчим, онол нь юм. Тиймээс УИХ Монголбанкинд эрх дарха огохоо зогсоох хэрэгтэй. Энэ зvгээр монго хvvлдэг ажилаа зогсоо. Банк баялаг бvтээдэггvй салбар шvv.

Avatar

Agi 2013-10-25 120.21.65.187

Noots ni olborloson altnii haana ni ch hurehgui yum baina chinii ene medeenees harahad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж