Орос, Хятадын банкууд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Орос, Хятадын банкууд хамтран ажиллана

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа айлчлалын гол сэдэв нь байлаа. Айчлалын хүрээнд Оросын “Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа ба хөгжлийн банк” төрийн корпораци БНХАУ-ын 15 банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

 Гэрээний нийт хөрөнгийн дүн нийт 1,9 тэрбум ам.доллар бөгөөд 3,5 тэрбум ам.долларын зээл авахаар тохиролцсон байна. БНХАУ-ын Хөгжлийн банктай 800, 400 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан байна.

Эхний зээл болох 800 сая ам.долларыг Москва хот дахь “Слава” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн цогцолбор барихад зориулах гэнэ. Хоёр дахь зээл 400 сая ам.долларыг Казахстанд баригдаж буй “Экибастузской ГРЭС-2” эрчим хүчний станцын гурав дахь хэсгийг барихад зориулахаар төлөвлөжээ.

Э.Од     

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж