Агилера бүдгэрч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Агилера бүдгэрч байна

ФОТО: THESUN.CO.UK

Кристина Агилерагийн шинэ цомог Америкийн хөгжмийн хит парадыг “дэлбэлж” чадахгүй нь тодорхой боллоо. Түүнд хүчтэй өрсөлдөгч нар байна. “Бүрэнхий. Сага, Хиртэлт” киноны саундтрек Америкийн чатын дээд  оргил руу тэмүүлж байна.  Glee киноны саундтрекийг ч нэлээдгүй завсарлагын дараа гарч байгаа Кристина Агилерагийн цомог  хоёрын тэрээр дээшлүүлэхгүй бололтой.
Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр “Хиртэлтийн” хөгжимийн  140-160 мянган цомог зарагдах магадлалтай байгаа нь түүнийг хит парадын тэргүүн болгох  аж. Өнгөрсөн жил “Бүрэнхий” гэх сагийн “”Тэргэл саран” киноны хөгжим 115 мянган худалдагдсан цомогтойгоор хитийн хоёрдугаарт орж байлаа. “Бүрэнхий. Сага, Хиртэлт” кино зургадугаар сарын 24-нд дэлгэцнээ гарах юм.
Хит парадын хоёрдугаар байрыг Glee киноны Journey to Regionals нэртэй  саундтрект өгч байгаа юм. Гуравт л Кристина Агилерын цомог бичигдэх бололтой. Түүнийг 100-120 мянган хувиар зарагдана гэж тооцоолжээ. Дөрвөн жилийн өмнөх цомог нь 346 мянган ширхэг зарагдаж байсан болохоор энэ нь Кристинагийн хувьд том амжилт биш юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж